x

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа саяхан “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 54 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 57 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 58 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 0 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 2 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 6 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 7 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 1 цаг 9 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 1 цаг 11 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 14 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 1 цаг 16 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 1 цаг 17 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 2 цаг 59 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 3 цаг 10 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 3 цаг 10 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 3 цаг 11 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 14 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 3 цаг 17 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top