x

Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ

Колумбийн тал албадан гаргасан цагаачдыг тээвэрлэж ирсэн цэргийн нисэх онгоцуудыг хүлээж авахыг зөвшөөрснөөр АНУ, Колумбийн хооронд худалдааны дайн дэгдэхээс зайлсхийж чадлаа. 

Хууль бус цагаачлалын эсрэг өргөн цар хүрээтэй кампанит ажлын хүрээнд албадан гаргасан хүмүүсийг тээвэрлэж ирсэн цэргийн нислэгийг хүлээж авахаас татгалзсаны хариуд Колумбийн импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, хориг арга хэмжээ авна гэж Д.Трамп мэдэгдсэн юм. Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро Д.Трампын мэдэгдлийн хариуд Америкаас импортолж буй бараанд мөн ижил татвар ногдуулна гэж мэдэгдээд байв.

Гэвч Цагаан ордноос ням гаргийн орой мэдэгдэл хийж, Колумбийн тал цагаачдыг хүлээн авахыг зөвшөөрсөн бөгөөд Вашингтон хориг арга хэмжээг авахгүй гэжээ. 

АНУ бол Колумбийн хамгийн том худалдааны түнш юм. Хоёр улсын хооронд 2006 онд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ. 2023 онд хоёр талын худалдаа 33.8 тэрбум ам.долларт хүрч байв. 

Трамп хууль бус цагаачлалтай тэмцэхээ мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт үүрэгт ажилдаа орсноос хойш хатуу арга хэмжээ авч эхэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Мексикийн тал мөн цагаачдыг тээвэрлэж ирсэн АНУ-ын цэргийн нисэх онгоцыг газардахыг зөвшөөрөөгүй байна.

Хууль бус цагаачид болон синтетик мансууруулах бодис болох фентанилыг АНУ руу хууль бусаар оруулж байгаатай тэмцэх арга хэмжээг чангатгахын тулд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Канад, Мексикээс импортолж буй бараанд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж Д.Трамп мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 4 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 14 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 15 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 15 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 18 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 21 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 23 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 27 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 6 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 8 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 12 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 15 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 17 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 19 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 42 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 50 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top