x

Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов

Их Британийн тал Карибын тэнгист мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй хөлөг онгоцнуудын талаарх тагнуулын мэдээллийг АНУ-д дамжуулахаа түр зогсоожээ. 

Ийм шийдвэр гаргасны шалтгаан нь ийм хөлөг онгоцнуудад АНУ цохилт өгөх нь хууль бус гэж үзэж байгаагийн сацуу үүнд оролцохыг хүсэхгүй байгаатай холбоотой гэж CNN телевиз энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудыг эш татан лхагва гарагт мэдээлсэн байна.

Тус бүс нутагт байрладаг Их Британийн тагнуулын байгууллагын албад мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хөлөг онгоцнуудыг илрүүлэхэд туслах мэдээллийг АНУ-д олон жилийн турш өгсөөр ирсэн байна. Эдгээр мэдээллийг авснаар АНУ-ын эргийн харуулууд сэжигтэй хөлөг онгоцнуудыг зогсоож, шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд багийнх нь гишүүдийг баривчлах, илэрсэн мансууруулах бодисыг хураан авдаг байжээ.

Тагнуулын мэдээллийг ихэвчлэн хэд хэдэн түнш улсын төлөөлөгчдөөс бүрдсэн “Өмнөд" гэдэг байгууллага хоорондын нэгдсэн бүлэгт дамжуулдаг байжээ. Мансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэх зорилгоор байгуулсан уг бүлэг нь Флорида муж улсад байрладаг аж. 

CNN-ийн мэдээлснээр, энэ оны есдүгээр сард АНУ Карибын тэнгис дэх усан онгоцнуудад цохилт өгч эхэлснээс хойш Их Британийн эрх баригчид цохилтын байг тодорхойлоход тагнуулынх нь мэдээллийг ашиглаж байж болзошгүй гэж болгоомжилж эхэлжээ. Улмаар ийм шийдвэр гаргасан нь тагнуулын мэдээллээ солилцдог хамгийн ойрын түнш, холбоотон улсууд болох хоёр орны харилцаанд томоохон ан цав үүсэж, Латин Америк дахь АНУ-ын цэргийн ажиллагаа хууль ёсны эсэхэд эргэлзээ нэмэгдэж байгааг харуулж байна гэж тус телевиз онцолсон байна. 

2025 оны есдүгээр сарын эхнээс АНУ-ын цэргийн хөлөг онгоцнууд олон улсын усан орон зайд буй усан онгоцнуудад Венесуэлийн хар тамхины картелуудтай холбоотой гэж үзэн цохилт өгч эхэлжээ. Үүний зэрэгцээ мансууруулах бодисны наймаачидтай тэмцэх зорилгоор хэмээн тайлбарлан цөөн тооны цэргийн хөлөг онгоцоо Венесуэлийн эрэг орчимд,  сөнөөгч онгоцнуудаа Пуэрто-Рикод байрлуулсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав саяхан “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 2 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 1 цаг 41 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 1 цаг 43 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 1 цаг 45 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 1 цаг 48 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 1 цаг 49 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 1 цаг 51 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 1 цаг 54 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 2 цаг 5 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 2 цаг 6 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 3 цаг 6 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 3 цаг 56 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 3 цаг 59 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 4 цаг 4 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 4 цаг 6 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 4 цаг 28 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 4 цаг 29 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 4 цаг 33 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 4 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top