Өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 13-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан “Их хуралдай” танхимд болно.
Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.
Хэлэлцэх асуудлууд нь улсын эдийн засгийн бодлого, нийгмийн халамж, эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлд чухал нөлөө үзүүлэхээр байгаа бөгөөд хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.



