x

TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "TikTok" нийгмийн сүлжээтэй холбоотой шийдвэрийг 30 хоногийн дотор гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

“TikTok-ыг худалдаж авах асуудлаар надтай олон хүн ярилцаж байгаа. Шийдвэрээ би 30 хоногийн дотор гаргана. Надад 90 хоног бий, Конгресс надад 90 хоногийн хугацаа өгсөн. Бид "TikTok"-ыг аварч чадах бөгөөд хэрэв аварч чадвал АНУ асар их ашиг олно” гэж тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна. 

Д.Трамп цааш хэлэхдээ, манай улсад аль нь ашигтай вэ гэдгээс шалтгаалж уг сүлжээг би зарах эсвэл хаах эрхтэй гэдгийг та бүхэн мэднэ. Энэ бол маш алдартай сайт бөгөөд хүүхдүүд, зарим эцэг эх дуртай байдаг. Хэрэв бид энэ сүлжээг хамгаалж чадвал сайн хэрэг, эдийн засгийн үүднээс Америкт ашигтай байх болно гэж би бодож байна" гэжээ. 

Д.Трампын засаг захиргаа "TikTok"-ийн хувьцааны хяналтын багцыг Америкийн "Oracle" компанид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна гэж олон нийтийн нэгэн радиогоор мэдээлснийг тэрбээр няцаажээ. “Oracle” компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисонтой би "TikTok"-ын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй" гэж хэлсэн байна. 

Өнгөрсөн онд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден уг нийгмийн сүлжээг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан юм. Хуулийн дагуу "TikTok"-ыг эзэмшигч Хятадын "ByteDance" компани нэгдүгээр сарын 19-ны дотор АНУ-ын компаниудад нийгмийн сүлжээгээ худалдах эсвэл хаах ёстой байв. Энэ өдөр уг сүлжээ АНУ-д ажиллахаа больсон боловч Д.Трамп "TikTok"-т тавьсан хоригийг хойшлуулах зарлиг гаргана гэж мэдэгдсэний дараа Америкийн хэрэглэгчид дахин ашиглах боломжтой болжээ.

Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа Д.Трамп АНУ-д уг сүлжээг хаахыг хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top