x

Я.Синнер аварга цолоо хамгааллаа

Ням гаргийн орой болсон Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Италийн Янник Синнер Германы теннисчин Александр Зверевийг 6:3, 7:6 (4), 6:3 харьцаагаар хожжээ.

Ингэснээр Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан түрүүллээ. Мөн тэрбээр Никола Пьетранжелигийн амжилтыг давж, гурван “Их дуулга”-д түрүүлсэн анхны Итали тамирчин болжээ. Н.Пьетранжели “Их дуулга”-ын хоёр цомыг өргөж байсан юм.

“Бид энэ тэмцээнд дахин түрүүлэхийн тулд маш их хичээсэн. Энэ мөчийг та бүхэнтэй хуваалцахад үнэхээр гайхалтай санагдаж байна” гэж Я.Синнер дасгалжуулагчдын багаа дурдан хэлжээ. Мөн А.Зверевт хандан “Чиний хувьд хүндхэн өдөр байлаа. Чи бол гайхалтай тоглогч шүү” хэмээн хэлсэн байна.

Я.Синнер өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж, түүнээс хойш тасралтгүй тэргүүн байраа хадгалж байгаа юм. Австралийн нээлттэй тэмцээний финалын тоглолтын үеэр Я.Синнер болон дэлхийн чансааны хоёрдугаарт жагсаж буй А.Зверев хоёрын зөрүү мэдэгдэхүйц байлаа.

А.Зверевийн хувьд энэ бол гашуун ялагдал байсан бөгөөд тэрбээр томоохон тэмцээний  гурав дахь финалдаа хожигдол амсаж байна. Герман теннисчин “Их дуулга”-ын цомыг хараахан өргөж амжаагүй дэлхийн шилдэг теннисчдийн нэг хэвээр байна.

“Үнэнийг хэлэхэд, аваргын цомд дөхөж очсон ч хүрч чадахгүй байна гэдэг үнэхээр таагүй санагдаж байна. Гэхдээ Янникт баяр хүргэе. Чи үүнийг хүртэх эрхтэй. Чи бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч” гэж Я.Зверев хэлжээ.

Өнгөрсөн бямба гарагт Америкийн теннисчин Мэдисон Киз Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн финалд Беларусийн Арина Соболенког хожсоноор анх удаа “Их дуулга”-ын цомыг өргөлөө.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top