
Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна
Могой жилийн цагаан сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа билээ.
Тиймээс гуравдугаар сарын 1-3-нд амарна. Гуравдугаар сарын 1, 2 нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байсан.
2025-01-29

Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ
1960 оноос хойш Монгол Улс зуны цагийн хуваарьт орсон ч 2017 оноос хойш зуны цагийн хуваарьт шилжихээ больсон байдаг.
2025-01-29

Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ
Хаврын морин уралдаан нь Монголын уламжлалт соёлын нэг хэсэг бөгөөд жил бүрийн хавар зохион байгуулагддаг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цаг агаарын хүндрэл, хүүхдийн эрхийн асуудал, морьдын эрүүл мэндийн эрсдэл зэргээс шалтгаалан уралдааныг тодорхой хугацаанд хориглох, хязгаарлах талаар олон удаа хэлэлцэж, зарим шийдвэрүүдийг гаргаж байсан.
2025-01-29

Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр өндөрлөж, олон улсын туршлага, судалгааны мэдээллийг солилцсон байна.
2025-01-29

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 35 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
2025-01-29

Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй
Дэлхийн хамгийн том бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ Walmart 17 жилийн дараа анх удаа логогоо шинэчилснээ өөрийн сайтаараа мэдээллээ.
2025-01-29

АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
“Украины төлөөх нэгдэл” нэртэй, Украины дүрвэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөрт өргөдөл хүлээн авахыг АНУ-д зогсоосон талаар Америкийн иргэний эрх олгох болон цагаачлалын алба (USCIS) мэдээлжээ.
2025-01-29

Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп гэр бүлийн хамт Цагаан ордонд эргэн ирлээ. Ингэснээр түүний эхнэр Меланья Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын Тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээр болж байна. Түүний талаар дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
2025-01-29

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө
Манай улсын хилээр 2024 онд давхардсан тоогоор 7 179.2 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1 844.3 мянга буюу 34.6 хувиар нэмэгджээ.
2025-01-29

Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Өдгөө 25 настай тэрбээр ням гарагт Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд өндөрлөсөн шинэ оны анхны башёд 12 давж, гурав унасан амжилтаар түрүүлсэн юм.
2025-01-29

Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа
Хасах 20 хэмд алхаад явах нэг хэрэг. Хурдан морины нуруун дээр 60-70 км цагийн хурдтай давхих өөр хэрэг. Тиймээс л өвлийн цагт хүүхдээр морь унуулахыг эсэргүүцээд байгаа юм.
2025-01-29

Норвег улс цахилгаан автомашинд бүрэн шилжинэ
Кристина Бу: Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг уур амьсгалын гэрээ болон бусад гэрээ хэлэлцээрээс гаргаж байгаа энэ үед бид өөрсдийн хүрсэн амжилтаа тэмдэглэх хэрэгтэй гэж би бодож байна.
2025-01-29

“Кока-Кола” компани Европоос бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татаж байна
Тэдгээрт хлоратын агууламж өндөр байгааг тогтоосон байна. Хлорт суурилсан ариутгалын бодисыг ус цэвэршүүлэх, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх үед хлорат үүсдэг.
2025-01-29

Майкл Жексоны тухай киноны нээлтийг хойшлуулжээ
Хойшлуулсан шалтгаан нь дуучныг "хүүхдүүдтэй зүй бус харьцсан" гэж буруутгасан хүмүүсийн нэг нь кинонд гарсан тул үүнээс болж хэд хэдэн үзэгдийг дахин зураг авах шаардлагатай болсон байна. “Aviator” (2004), “Bohemian Rhapsody” (2018) зэрэг кино бүтээсэн Оскарын шагналт, продюсер Грэм Кинг 1993 онд 13 настайдаа Жексоныг хүчирхийллийн хэрэгт анх буруутгаж байсан Жордан Чандлерийн гэр бүлтэй байгуулсан гэрээг зөрчсөн бололтой.
2025-01-29

Электрон тамхины хэрэглээтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ "Электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг" тодотгожээ. Түүний мэдэгдлийн дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хориглосон байна.
2025-01-29

Гурван баяр, нэг Монгол
Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.
2025-01-29

Байнгын хороо: Утааны гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ
Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилнэ.
2025-01-29

Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавд 8 жилийн ял оноожээ
Шүүхээс иргэн Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болсныг албаныхан мэдээлжээ.
2025-01-29

Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбаяр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар Э.Цогбадрал нар үүссэн халиа дошинг арилгах талаар яаралтай зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болов.
2025-01-29

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хяналт шалгалтаар илэрсэн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна гэж АТГ-аас мэдээллээ.
2025-01-29
