x

Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна

Могой жилийн цагаан сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа билээ.

Тиймээс гуравдугаар сарын 1-3-нд амарна. Гуравдугаар сарын 1, 2 нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байсан. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадам, цагаан сарын амралтын талаар танилцуулжээ.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монголчууд есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Шинийн 1, 2, 3-нд амардаг, Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-15-нд амардаг. Иргэдээс олон санал гарч байгаа учраас шинийн 1, 2, 3 болон наадмын хуулиар амрах өдөр бямба, нямд таарсан тохиолдолд энэ өдрүүдийг нөхөж амраадаг болгох зохицуулалт хийхийг Засгийн газраас чиглэл өглөө. Мөн өвлийн ид хүйтэнд иргэдээ зайнаас ажиллуулдаг болгох, үүнийг хүүхдийн өвлийн амралттай уялдуулах зэрэг шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гараагүй. Зөвхөн үүрэг, чиглэл л өгсөн. Тэгэхээр энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног л амарна. Өөрөөр хэлбэл, бямба, ням, даваа гарагт амраад, мягмар гарагт ажил эхэлнэ гэж ойлгоорой.

Хөдөлмөрийн болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт орох учраас Засгийн газраас зөвшөөрөл өгвөл УИХ-д өргөн бариад, баталсны дараа энэ зохицуулалт эхэлнэ гэсэн үг. УИХ хаврын чуулганаар үүнийг баталбал ирэх наадам болон сар шинийн баяраар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл цагаан сар бямба, нямд таарвал 4-6 хоног, наадмын өдрүүдэд таарвал найм хоног амрах зохицуулалттай болно гэсэн үг. Мөн цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох санал гаргасан” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 42 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 43 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 45 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 47 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 49 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 50 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 51 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 53 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 1 цаг 27 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 2 цаг 30 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 2 цаг 31 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 2 цаг 34 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 2 цаг 37 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 2 цаг 41 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 2 цаг 43 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 2 цаг 45 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 4 цаг 24 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 4 цаг 26 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 4 цаг 28 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 4 цаг 31 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top