x

Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт

АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп гэр бүлийн хамт Цагаан ордонд эргэн ирлээ. Ингэснээр түүний эхнэр Меланья Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын Тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээр болж байна. Түүний талаар дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Олон хэлтэй, жижиг хотын уугуул

  • Меланья Трамп (охин нэр нь Кнавс) 1970 онд Словенийн Ново-Место хотод төрж, Севница хэмээх жижиг хотод өссөн.
  • Дональд Трамп 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Севница хотын үйлдвэрүүд түүний нэрийг ашиглан бялуу, дарс, бүр хувцас хүртэл үйлдвэрлэж байсан.
  • Тэрээр АНУ-ын түүхэнд гадаад улсад төрсөн хоёр дахь Тэргүүн хатагтай болсон. Өмнө нь зөвхөн XIX зуунд Жон Куинси Адамсын эхнэр Луиза Адамс ийм статустай байсан.
  • Меланья төрөлх словени хэлээс гадна серб, франц, герман, итали, англи хэлээр ярьдаг.
  • Гэсэн хэдий ч тэрээр дээд боловсрол эзэмшээгүй. Любляны их сургуулийн уран барилга, иргэний байгууламж, геодезийн факультетад элссэн ч жилийн дараа сургуулиа орхисон.

2. Загвар өмсөгчийн карьер ба маргаантай зургууд

  • Меланья 17 насандаа загварын ертөнцөд хөл тавьж, 1992 онд Миланы загварын агентлагтай гэрээ байгуулсан.
  • 1996 онд Дональд Трампын найз, Metropolitan Models агентлагийн хамтран эзэмшигч Паоло Дзамполлийн зөвлөснөөр АНУ-д иржээ.
  • Тэрээр АНУ-ын анхны нүцгэн зураг нь нийтэд ил болсон Тэргүүн хатагтай болсон. 1996 онд Францын Max сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан нь 2016 онд New York Post сонинд дахин нийтлэгдэж шуугиан тарьж байв.
  • Тэрээр 1998 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үдэшлэг дээр Дональд Трамптай танилцжээ.

3. Нөхрөөсөө хоёр дахин залуу

  • Тэд танилцах үед Дональд Трамп хоёр дахь эхнэр Марла Мейплзээсээ албан ёсоор салаагүй байсан. Тухайн үед Трамп 52 настай, Меланья 28 настай байв.
  • Хосууд 2004 онд сүй тавьж, 2005 онд гэрлэсэн. 2006 онд тэдний хүү Бэррон Трамп төржээ.
  • Меланья нь Трампын дөрвөн хүүхдийн (Дональд Трамп бага, Иванка, Эрик, Тиффани) хойд эх болдог.
  • Бэррон Трамп 2017 онд аав нь Ерөнхийлөгч болсны дараа Цагаан ордонд нүүж ирсэн бөгөөд Вашингтон дахь хувийн сургуульд суралцаж байв.
  • Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тэд Флоридад нүүж, Бэррон Палм-Бичийн сургуульд элсэн суралцсан. 2024 онд тэрээр Нью-Йоркийн их сургуулийн Стерний нэрэмжит бизнесийн сургуульд элссэн.

4. Бизнес эрхлэгч, нийгмийн төсөл хэрэгжүүлэгч

  • Меланья гоёл чимэглэл, цаг, гоо сайхны бүтээгдэхүүний өөрийн брэндийг гаргаж байсан.
  • Тэрээр "Be Best" хөтөлбөрийг санаачилж, хүүхэд, залуучуудын эрүүл амьдрал, мансууруулах бодисын эсрэг тэмцэл, олон нийтийн сүлжээг зөв ашиглах талаар ажилласан.
  • 2024 оны аравдугаар сард өөрийн намтар ном Melania нэртэйгээр хэвлүүлсэн. Тус ном The New York Times-ийн бестселлер болж, АНУ-д ирсэн цагаасаа эхлээд нөхрийнх нь эсрэг халдлагын талаар хүртэл өгүүлжээ.

5. Нөхрөө хамгаалдаг байр суурь

  • Тэрээр хууль ёсоор АНУ-д цагаачилж ирсэн гэдгээ үргэлж онцолдог.
  • Дональд Трампын Мексикийн цагаачдын талаар хатуу мэдэгдэл хийхэд "Тэр зөвхөн хууль бус цагаачдын тухай ярьсан" гэж нөхрөө өмөөрч байсан.
  • 2016 онд The Washington Post 2005 онд Трампын эмэгтэйчүүдийн талаар таагүй ярьсан аудио бичлэгийг нийтэлсэн. Тэр үед Меланья энэ үйлдлийг буруушаасан ч, нөхрөө уучлал гуйсан тул олон нийт түүнийг уучлах байх гэж найдсан хэмээн тайлбарлаж байв.

6. Хувцаслалтын сонголт шүүмжлэл дагуулдаг

  • 2018 онд Кени улсад айлчлахдаа өмссөн цагаан бүрх малгай нь колоничлолын үеийг санагдуулсан хэмээн шүүмжлэлд өртсөн.
  • Техаст цагаач хүүхдүүдтэй уулзахаар явахдаа өмссөн куртканы ард "I really don’t care. Do U?" ("Надад хамаагүй, харин танд?") гэсэн бичигтэй байсан нь шүүмж дагуулсан.
  • 2025 оны инаугурацийн үеэр өмссөн малгайгаа хэт том байснаас болж Чебурашка хүүхэлдэйн киноны эмгэн Шапокляктай зүйрлэгдсэн.

7. Гунигтай төрх нь анхаарал татдаг

  • Олон нийтийн сүлжээнд #SadMelania (Гунигтай Меланья) гэсэн хэштег 2017 оноос хойш түгээмэл хэрэглэгдэж, түүний сэтгэл хангалуун бус төрх олны анхаарлыг татсан.
  • Зарим хүмүүс түүнийг гэр бүлдээ аз жаргалгүй байна гэж таамагладаг.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 11 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 12 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 12 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 15 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 18 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 20 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 21 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 24 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 3 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 5 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 6 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 9 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 12 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 14 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 16 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 39 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 47 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 48 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top