x

Гурван баяр, нэг Монгол

Гурван баяр, нэг Монгол

    Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний. 

     Жишээлэхэд, Ёолк буюу шинэ жилийн баяр байна. Сар гарангийн өмнөөс байгууллага, хамт олны баярын үдэшлэг нийллэгээр эхэлнэ. Тэгээд, арванхоёр сарын 31-ний шөнө оргилдоо хүрээд өндөрлөнө. Маргаашаас нь шинэ жил бол “аль хэзээний, ноднингийн явдал” болж хоцроно.

   Гэтэл наадам бусдаасаа өөр. Уяа сойлго, үсэргээ, бөхийн бэлтгэл нэртэй гээд угтвар наадмууд нэлээд эрт эхэлж, баярын уур амьсгал сарын өмнөөс бүрэлдэнэ. Өмнөх наадмуудын хууч, уран барилдааны түүх, хурдан хүлгийн домог амилан хээр тал баяр хөөрт умбана. 

   Ямар ч чухал, ажил хэрэгч яриа, албаны уур амьсгал энэхүү баяр найрын үерт автана. Ажил албаны тулгамдсан чухал асуудал хэлэлцсэн хүмүүс яриагаа үргэлжлүүлж үл хүчрэн, морь бөх, аялал амралтын сэдэвт бууж өгнө. 

    Мэндчилгээ хүртэл өөрчлөгдөж “Амарсан уу”, “Нутаг явах уу”, “Хэдийгээр амрах гэж байна” гэсэн асуулт нэмэгдэнэ. Ээлжийн амралтаа авсан эсэхийг асуухын цаана уугуул нутаг руу аялсан, найр наадам хэсэхээс эхлээд “Монголоороо зуныг өнгөрөөх эсэх” асуулт. Цаана нь: чи Монгол хүн шүү, Монгол хэвээрээ байгаа биз дээ гэх маягийн тандалт.

   Долдугаар сарын 11-нд улсын баяраар наадам оргилдоо хүрнэ. Улсын баяр нь Монгол наадмын эхлэл ч биш, төгсгөл ч биш, харин оргил үе байна. Улсын баяр өнгөрсөн ч гэсэн баяр наадмын уур амьсгал хэвээрээ үлдэж, бөхийн барилдаан, морьдын хурдныг шүүн ярилцана. Араас нь орон нутгийн бэсрэг наадам, найр хурим залгаад “Намрын дунд сарын 17” хэмээх билигт сайн өдөр хүртэл үргэлжилнэ. Сүүлийн үед уул овооны тахилга, аймаг сум, байгуулагын ой хэмээх дэд наадмууд энэ орон зайг дүүргэх болов. Наадам нь зургадугаар сарын дундаас эхлээд 10 сарын эхээр дуусдаг,  үндсэндээ дөрөв, таван сар үргэлжилдэг баяр юм даг уу?

   Харин цагаан сарын баяр нь энэ хоёроосоо өөр. Сар шинийн баяр нь наадам, шинэ жил шиг урьдаас эхлэхгүй. Шинийн өглөөний золголтоор эхэлсэн энэ баяр тодорхой утгаараа бүтэн жил үргэлжилж, дараа жил гарахын өмнөх битүүндээ өндөрлөнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ийм юм. Монголчууд хоорондоо нэг л удаа золгон ёсолдог. Удаан уулзаагүй хүнтэйгээ таарвал

-Та бид хоёр золгол уу, яал аа гэж асуугаад үгүй бол хоёр гараа зөрүүлэн ёслоно. Золгож амжаагүй хүнтэйгээ битүүний өдөр таарвал золгож ёсолно. Энэ утгаараа цагаан сарын золголт бүтэн жил үргэлжилнэ. 

     Хэрвээ “Шинэ жилийн мэнд хүргэе” гэдэг мэндчилгээ он солигдох хэдхэн хоногт л үйлчилдэг бол, 

-Амар байна уу, Та хэмээх цагаан сарын мэндчилгээ бүтэн жил хүчин төгөлдөр авай.

     ХХ зууны дундаас Зөвлөлт маягийн соёлын нөлөөгөөр гар зөрүүлэхийн оронд заримдаа гар барин ёслох болсноос үүдсэн явдлыг хуучилъя. Оюутны амралтаар нутагтаа очсон өдрөө тааралдсан хүнтэйгээ сарын дараа дахин уулзаад:

-За сайн уу хэмээн гар барих гэтэл

-Чи бид хоёр золгочихсон шүү дээ гээд гараа өгөөгүй юм даг. Нэгэнт мэндлэх гээд сунгасан гар маань хэсэгтээ хөшөөстэй байсан нь санаанд үджээ. 

     Саяхан манай парламентад Цагаан сарын амралтыг 10 хоног болгох санал яригдсан нь эл өгүүллийг бичих сэдэл өгсөн юм. Эрхэм гишүүд, Монголчууд золгож гүйцэхгүй байгаа учраас цагаан сарын амралтыг сунгах ёстой гэсэн аргумент гаргасан аж.

    Хэрвээ, жинхэнэ утгаараа золгож дуустал амраана гэвэл ирэх жилийн цагаан сарын өмнөх битүүнийг хүртэл ажлаас чөлөөлөх нигууртай болоод ирнэ.

Яг шинийн нэгний өглөө бол малчид хот айлаараа золгоно. Мал төллөөд эхлэх үе таарах тул айл амьтан хэсээд явчих завтай амьтан ховор. 

   Шинийн гурванд Бурханы таваг идээг буулган, гэр бүлийн гишүүд, хүүхэд багачуудад хувь хүртээснээр цагаан сарын эхний оргил үе өндөрлөдөг бололтой. Цагаан сараар гурав хоног амардаг уламжлал энд яг тохироод байх шиг. 

    Цагаан сарын дараагийн үе нь мал төллөж дуусаад хаваржаандаа буух үед өрнөнө. Тус тусын өвөлжөөнд бүгэх маягтай байсан айлууд хаваржаандаа ойртож буугаад уулзалдах, бие биенийхээрээ орж гарах боломжтой болох тул өргөнөөр золгоно. 

    Ах дүү садан, ойрын хөршүүдээ гэртээ залж “цай уулгах” нь цагаан сарын нэг чухал зан үйл юм. Нүүдэлч малчид зусландаа буусан хойноо энэ ёслолыг голлон хийнэ. Зуны цагт өдөр уртсан цаг завтай болохын дээр, зусландаа олуул айлсдагтай холбоотой. 

Зусланд буусан хойно гэрт,

-Маргааш тэднийхийг цай уулгана

-Миний хүү, Тэр гуайг цай уу гээд залаад ир гэхчлэнгийн яриа өрнөдөгсөн. 

Хүндтэй ахмадыг ирэхэд уяан дээр тосон авч морийг нь аргалах ба үүдээ сөхөн оруулаад, хоймортоо гудас (олбог орлуулж) дэвсээд суулгадаг байсан нь санаанд үлджээ.

    Нүүдэлчин, малчдын гол золголт хийдэг үеийг амралтын өдрүүд болгох гэвэл зундаа нэг сарыг бүтнээр нь “зарлагадах” хэрэгтэй болно. Хотынхон ч гэсэн ээлжийн амралтаа аваад нутаг орондоо аялан очдог үе таарна. 

    Гэтэл, ээлжийн амралтаа авсан аялагчид хийгээд малаа маллан эрх дураараа яваа хүмүүс бие биенээ цайлахад амралтын өдөр, хагас бүтэн сайн юун хамаа билээ?

    Хот сууриныхны хувьд, нэгэнт л цагаан сарын золголт нь жилийн турш хүчинтэй тул шинэдээс хойшхи олон тооны хагас бүтэн сайн болоод Маарт, цэргийн баярыг ашиглан айлчин хийх, цай уулгахаа үргэлжлүүлээд явж болно. 

    Ингээд бодохоор “Цагаан сарын золголтоо хийж дуустал амраах” асуудал нэн ярвигтай ажгуу. Нэг бодохоор, жилд хэд хэдэн удаа “Золгох амралт” гаргаж хуульчилмаар ч юм шиг. Нөгөө бодлын, өөрөө аяндаа болоод ирсэн юмыг зөнгөөр орхивол онох ч юм шиг.

    Харин энэ бүхний оронд “Нийтээр амрах баяр ёслолын өдрүүд календарийн амралтын өдөр буюу хагас бүтэн сайнтай давхцвал хэрхэх”-ийг шийдмээр байдаг.

   Баярын амралт хагас бүтэн сайн таарчихаар нэг л азгүйтээд, хохироод үлдэх шиг санагддаг даа. Шулуухан хэлэхэд, хагас бүтэн сайнтай давхцсан баярын амралтыг нөхөөд нэмдэг болчихвол зүгээр юм. Тэгвэл, наадам цагаан сараар тэртэй тэргүй, хагас бүтэн сайнтайгаа нийлээд 7-10 хоног амардаг болчихно.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (197.211.52.68)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.68)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 09 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 1 цаг 58 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 2 цаг 2 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 2 цаг 3 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 2 цаг 4 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 2 цаг 5 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 2 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 3 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 4 цаг 2 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 4 цаг 4 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 4 цаг 5 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 4 цаг 7 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 4 цаг 9 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 10 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 4 цаг 14 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 6 цаг 26 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 6 цаг 26 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 6 цаг 27 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 29 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 6 цаг 31 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 7 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top