x

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна

2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээний хор хөнөөлийг бууруулах зорилготой юм.

Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлж, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд энэ хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов. Тэрбээр, тамхины татварын бодлогыг шинэчлэх, электрон тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, тамхи татах тусгай цэгүүд болон хориглосон газруудад хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж тэмдэглэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Др. Адриана Бланко илтгэлдээ, тамхины эсрэг хууль тогтоомжийг мөрдүүлэх хүчин чадал, зохион байгуулалтыг сайжруулах нь чухал гэж онцлов. Тэрээр, электрон тамхийг шууд хориглох нь зарим тохиолдолд илүү үр дүнтэй бөгөөд тамхины хор хөнөөлийг ойлгуулахад анхаарах хэрэгтэй гэв.

Мөн энэ үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин Монгол Улс тамхигүй орчин бүрдүүлэх бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Австрали Улсын Эрүүл мэндийн яамны Тамхи, электрон тамхины хяналтын албаны нарийн бичгийн дарга Кэрли Браун тамхины цулгуй савалгаа болон сурталчилгааг хориглох бодлогоо танилцуулж, энэ туршлага нь Монголд хэрэгжих боломжтойг дурдсан.

Хэлэлцүүлэг үргэлжлэн, тамхины татварын бодлого, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, ДЭМБ-ын зөвлөмж болон Филиппин Улсын татварын шинэчлэлийн туршлагыг танилцуулсан. Монгол Улсад тамхины татварыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр илтгэл тавьжээ.

Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж, оролцогчид тамхины хяналтын талаар санал бодлоо солилцож байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 42 мин Баавар 49 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 59 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 1 цаг 14 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 1 цаг 28 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 1 цаг 41 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 2 цаг 11 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 2 цаг 12 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 2 цаг 12 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 2 цаг 13 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 2 цаг 14 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 2 цаг 15 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 17 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 2 цаг 18 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 2 цаг 19 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 2 цаг 21 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 2 цаг 22 мин Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа 2 цаг 22 мин Өнөөдрийн онцлох үйл явдлын тойм 2 цаг 24 мин Сэлэнгэд “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аймгийн аваргууд тодорлоо 2 цаг 25 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top