x

ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ

УИХ-ын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 27-нд хэвлэлийн хурал зохион байгуулж, намрын чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв.

Тус байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 7, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтарсан хурал 2, нийт 9 удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг 5, ажлын дэд хэсэг 8 удаа тус тус хуралдсан байна. Мөн хугацаанд яам, агентлаг, харьяа байгууллагын 10 тайлан, мэдээлэл хэлэлцсэн шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны мэдээллийг сонссон аж. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооны энэ оны 2 дугаар тогтоолоор байгуулжээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг 8 удаа, дэд хэсэг 3 удаа тус тус хуралдсан. Хөдөө аж ахуйн чиглэлийн гурван том хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэл бүхий ажлын хэсэг хууль, эрх зүйн орчин дахь зураглалыг хийж, малчид хоршоологчдод мэдээлэл хүргэн, гишүүдийг чадавхжуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэргээр өргөн хүрээнд шуурхай ажиллаж буйгаа тайлагнав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 28 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 35 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 44 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 8 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 14 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 41 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 40 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 3 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 9 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top