x

Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын энэ сарын 24-2-нд зохион байгуулж буй ээлжит XII хуралдаанд оролцож байна.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаосын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцжээ. Энэ боомт нь Лаос улсын нэгдүгээр зэрэглэлийн хуурай боомт бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ийн хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан олон улсын ач холбогдол бүхий есөн хуурай боомтын нэг юм.

Монгол Улс Хуурай боомтын хэлэлцээрт 2013 онд гарын үсэг зурж, УИХ-аар Хуурай боомтын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Чойбалсан, Ховд, Цагааннуурыг хуурай боомт гэж тусгажээ. Засгийн газрын 2024 оны тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай Замын-Үүд хуурай боомт байгуулахаар шийдсэний дагуу яамны дэргэд Далайн захиргааны бүтцэд хуурай боомтын асуудал хариуцсан бүтэц байгуулаад байгаа.

Манай улс далайд гарцгүй орны хувьд хуурай боомт байгуулах нь худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тарифын, тарифын бус хориг саадыг арилгах, тээвэрлэх хугацаа, өртгийг багасгах, хөрш улстай олон боомт гарцаар холбогдох, чөлөөтэй дамжин өнгөрөх нөхцөл боломж бүрдүүлэх, чингэлэг тээврийн хүлээгдлийг арилгах зэрэг логистикийн төвийн үйл ажиллагааг сайжруулснаар тээврийн зардал багасаж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэх олон талын тооцоо судалгааг гаргаад байгааг ЗТЯ мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 2 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 13 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 13 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 14 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 17 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 20 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 22 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 25 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 7 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 8 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 10 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 14 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 16 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 17 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 40 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 48 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 49 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top