x

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн удирдлагууд трамвай буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хоёр үндсэн шугамыг төлөвлөсөн бөгөөд эдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон загвар зургийг боловсруулж байна.

Трамвайны шугамуудын чиглэл:

  1. Эхний шугам: Нисэхийн тойргоос эхлэн Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ.
  2. Хоёрдугаар шугам: Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэлх чиглэлээр, зуслангийн бүсийг хотын төвтэй холбохоор төлөвлөсөн.

Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ 2025 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байна. Хоёрдугаар шугамын хувьд, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

2023 оны арванхоёрдугаар сард батлагдсан "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-ийн хүрээнд Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Эдгээр өөрчлөлтийн дагуу, нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувийн газрыг жишиг үнээр чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрын маргааныг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

Трамвайны давуу талууд:

  • Байгаль орчинд ээлтэй: Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөө багатай.
  • Зорчигчийн багтаамж: Нэг удаад 150-300 зорчигч тээвэрлэх боломжтой.
  • Хурд: Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг.

Тооцоолсноор, Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар 20-30 минутын дотор хүрэх боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэхээр байна.

Мөн Энхтайваны гүүрээр трамвай дамжин өнгөрөх учраас гүүрийг хүчитгэх, явган хүний замыг өргөтгөн сайжруулах ажлууд хийгдэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна, Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод олон түвшний авто замуудыг барьж, олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.87)
    Машинаа тавьчихаад Метронд суух хүн байх болов уу ? Ер нь метроноос татгалзаж давхар зам барьвал арай хямд бөгөөд түгжрэл сааруулахад илүү үр дүнтэй байх даа!
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 57 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 59 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 3 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 4 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 5 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 35 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 36 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 37 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 41 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 57 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 24 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 26 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 40 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 25 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 58 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 1 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 3 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 5 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 40 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 53 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top