x

Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ

Хятадын жирэмсэн эмэгтэйчүүдийг АНУ-д ирж хүүхдээ төрүүлэхэд нь тусалсан гэх хэргээр Калифорни мужийн иргэн Фиби Дон 41 сарын хорих ял сонсжээ. Түүний хэрэг Лос-Анжелес дахь холбооны шүүх дээр шийдвэрлэгдэж, шүүгч Р.Гэри Клауснер түүнд нэн даруй хоригдох шийдвэр гаргасан байна.

Фиби Дон болон түүний нөхөр Майкл Лю нар “USA Happy Baby” нэртэй компани байгуулан “төрөлтийн аялал жуулчлал” хэмээх бизнес эрхэлж, хятад эмэгтэйчүүдийг АНУ-д ирж хүүхдээ төрүүлэхэд тусалж байсан нь хуйвалдаан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд тооцогдсон юм.

Энэ хэрэг нь Ерөнхийлөгч Дональд Трампын "АНУ-д төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгох" тухай заалтыг зогсоох оролдлоготой зэрэгцэн олон нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр Трампын гаргасан тушаалыг холбооны шүүх үндсэн хууль зөрчсөн гэж үзээд түр зогсоосон боловч "төрөлтийн аялал" гэмт хэрэг анхаарлын төвд хэвээр байгаа юм.

Фиби Дон болон нөхөр нь жирэмсэн эмэгтэйчүүдийг визийн анкет дээр жирэмсэн гэдгээ нуун АНУ-д нэвтрэхэд тусалж, хүүхдээ төрсний дараа АНУ-ын иргэн болгох боломжийг санал болгож байжээ. Тэдний үйлчлүүлэгчид зөвхөн Хятадаар хязгаарлагдаагүй бөгөөд Орос, Нигери зэрэг орнуудын иргэдэд ч үйлчилгээ үзүүлж байсан нь тогтоогдсон байна.

АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт, өөрчлөлтийн дагуу тус улсад төрсөн хүүхэд бүр шууд Америкийн иргэн болох эрхтэй байдаг. Энэ нь хүүхдүүдийн ирээдүйн боловсролын боломж болон эцэг эхэд нь байнгын оршин суух эрх авах нөхцлийг бүрдүүлдэг тул "төрөлтийн аялал"-ыг ашиглах оролдлого тасралтгүй үргэлжилж байгааг харуулж байна.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 4 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 15 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 15 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 16 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 19 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 21 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 23 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 27 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 16 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цаг 9 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 16 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 16 цаг 12 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 16 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 16 цаг 18 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 16 цаг 19 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 42 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 50 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top