
Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмнэ” гэв үү?
Хар тамхины хэргээр Польшид эрэн сурвалжлагдаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх хуулийн өмнө очоогүй төдийгүй харин ч сүүлийн үед түүнийг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай дээд түвшинд яригдаж эхэлсэн байна.
2019-12-11

"2018 оны ногдол ашгийг төмөр замд зарцуулсан. Иргэдэд нөхөж өгөхгүй"
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Компанийн ТУЗ-өөс цэвэр ашгийн 300 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах шийдвэр гаргасан ч төслийн бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас ТУЗ шийдвэрээ өөрчилсөн. 2018 оны ногдол ашиг болох 55.4 тэрбум төгрөг төмөр замд бүрэн зарцуулагдсан. Үүнийг иргэдэд нөхөж өгөхгүй.
2019-12-10

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болох байсан НДШ-ийг 23 хувиар нь үлдээхээр болов
З.Энхболд: Дуурийн театр болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгачихгүйн тулд хориг тавьсан. Байгалийн түүхийн музейн жишээг харвал нураах магадлал өндөр байна. Мөнгийг нь хасчихвал нураахгүй гэж бодсон ч хоригийг хүлээж авсангүй.
2019-12-10

БСШУСЯ-наас гадаадад зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй гэв
2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд, иргэдийг төөрөгдүүлсэн залилансан тохиолдол гарчээ.
2019-12-10

Ардчилсан эмэгтэйчүүдийн "Лиш" фестивальд 1000 гаруй бүсгүйчүүд оролцлоо
Лиш бэлгэдлийн санаачлагч АН-ын Дэд дарга Б.Дэлгэрмаа болон ардчиллын үйл хэрэгт манлайлан оролцсон М.Тунгалаг нарт Алтан лиш цомыг АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа холбооныхоо 98 мянган эмэгтэйчүүдийн баяр талархлын хамт гардуулан өгчээ.
2019-12-10

Сахуу татрангийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг
2019-12-10

Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Өдгөө 30 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгох, тайван замаар шилжилт хийхэд түүний оруулсан хувь нэмэр багагүй билээ. Цэцэг өргөх ёслолд түүний төрөл төрөгсөд, журмын нөхөд болон гэргий А.Даариймаа оролцжээ.
2019-12-10

Спорт клубт хичээллэхэд зориулж нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал олгоно
Одоогоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар, “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгдээд байгаа тул дээрх клубт хичээллэх тохиолдолд урамшуулал олгох юм байна.
2019-12-10

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжинэ
Д.Эрдэнэбат: "2020-2024 оны хөрөнгө оруулалтад түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, дахин төлөвлөхөд 539 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2021 онд нийт 7-8 обьектод 91.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ, Драмын театр, дуурийн театр, төв номын санд 2-3 тэрбум төгрөг л төсөвлөсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.
2019-12-10

Харшлын эмзэгшилтэй хүүхэд ханиад хүрвэл хэт мэдрэмтгий болдог
О.Солонго: Дур мэдэн антибиотик хэрэглэх нь дасал үүсгэх эрсдэл болно. Гэрийн нөхцөлд хүүхдийг дулаан байлга, шингэн зүйл сайн уулга, сайн хоолло. Олон нийтийн газар бага дагуулж яв. Хүүхдийн нас бага байх тусмаа амьсгалын зам богино байдаг.
2019-12-10

Б.Болороод Европын холбоо "Хүний эрхийн төлөө тэмцэгч" шагнал өгчээ
Европын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн, эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсныг үнэлж Монголын иргэн Б.Болороод "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" шагналыг олгожээ.
2019-12-10

Х.Болорчулуун гишүүний "Сэрвээний хууль" батлагдвал монгол адуу наадамд уралдах боломжгүй гэв
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай өөрийнх нь санаачилсан хуулийн талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэхийг Морин уралдаан уяачдын холбоо уриаллаа.
2019-12-10

Нийтийн дууны "Ханхүү"-г Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар томилжээ
Энэ томилгоог Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрөгч сард /2019 оны арваннэгдүгээр сарын 21/ хийсэн бөгөөд дуучин маань тэр өдрөө ажлаа хүлээж авсан байна.
2019-12-10

Ж.Бямбадорж: Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол манайд хамгийн их ирдэг. Дараагаар нь ажлын байрны төрөл бүрийн дарамт буюу бэлгийн дарамттай холбоотой гомдол ирдэг.
2019-12-10

Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна
Ийм шалтгаанаар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 40 гаруй гишүүн одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд сууж байна даа. УЕП-ын зүгээс нэг бус удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан боловч эцэст нь өөрөө ажлаа өгснөөр ”Жидүү”-тэй тэмцэх үйл явц өндөрлөсөн билээ.
2019-12-10

Ордны бузар булай
Нэр тавихаар наад хүн чинь уг нь уг нь сайн хүн гээд субектив өмөөрөлт эхэлдэг тул зүгээр үйлдэлүүдийг нь бичлээ. Бид ийм бузар булайг 30 жил толгой дээрээ ээлжлэн тахиж иржээ. Сонголтоо хийдэггүй, хийсэнч хуучин хэдийгээ сонгосоор ирсэн хүмүүст зориулав.
2019-12-10

Украины зүүн нутагт гал зогсоохоор тохиролцлоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар өчигдөр Франц, Германы зуучилсан Парисын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна.
2019-12-10

Э.Бэхбаяр “Алан 2019” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
Э.Бэхбаяр хагас шигшээд 2019 оны Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт эзэн орны А.Сабановыг 2:1-ээр тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны дэлхийн залуучуудын аварга Дагестаны Ахмед Идрисовт 2:5-аар ялагдаж мөнгөн медаль хүртжээ.
2019-12-10

Дүүжин замын төслийн талаар Францын Элчин сайдтай санал солилцов
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
2019-12-10

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулна
ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд "Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай" гэж үзсэн байна.
2019-12-10
