
Бид уг нь шударга байсан юмаа
Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ. Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна.
2019-12-10

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо
Байгалийн хий дамжуулах хоолойн асуудлаар ОХУ, Монгол Улсын Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Москва хотноо боллоо. Хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн чиглэл нь урьдчилсан байдлаар төмөр замын дагуу байхаар тохиролцжээ.
2019-12-10

Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд хугацаатай даалгавар өгнө
Агаар орчны бохирдлыг бууруулахад идэвх чармайлт гаргахгүй байгаа байгууллагуудыг шалгаж, 7 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй бол хууль журмын дагуу 3 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
2019-12-10

2019 оны эхний 11 сард 5287 иргэнд ипотекийн зээл олгожээ
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5287 иргэнд олгожээ.
2019-12-10

Олон улсын галт тэрэгний хуваарийг танилцуулж байна
УБТЗ-аас зорчигчийн галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдаж эхэлсэн байна. Иргэд, зорчигчид eticket.ubtz.mn сайтад бүртгүүлэн нэвтрэн орж, хүрэх өртөө буюу явах чиглэл болон цагийн хуваариа сонгох юм.
2019-12-10

Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ
Төрийн банкны захирал Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна.
2019-12-10

Махны экспорт зогсоогүй гэв
Сүүлийн үед манай улсаас Хонконг, Иран, Вьетнам руу мах экспортлох нь нэмэгдэж байгаа бөгөөд махны экспортоос орох орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлж байна. Хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт ч мөн өсчээ.
2019-12-10

Үйлдвэрт гарсан галын улмаас 40 гаруй хүн амиа алджээ
Энэтхэгийн Шинэ Дели хотын үйлдвэрт ням гарагт гал гарсны улмаас 43 хүн амиа алдсан гэж тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь барилга дотор унтаж байсан үйлдвэрийн ажилчид байжээ.
2019-12-10

УДШ “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.
2019-12-09

Аврагчид 29 жил хаагдсан Асгатын мөнгөний далд уурхайг нээхээр ажиллаж байна
Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байна.
2019-12-09

"Автомашинтай жагсаал"-д оролцогч эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайлжээ
Нийслэлийн Засаг арга автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харж, холбогдох тооцоо судалгааг хийн дахин НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон ч жагсаал үргэлжлэв.
2019-12-09

"Голомт"-ын Д.Баясгалан, “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр нарын 21 хүнд Гавьяат цол хүртээлээ
Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж...
2019-12-09

"НДШ-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Төсвийнхийг хүлээж авахгүй"
Д.Тогтохсүрэн: Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. Мөн 100 гаруй тэрбум төгрөг дутахыг хуульд өөрчлөлт оруулж шийднэ. ОУВС-тай хэлэлцээр хийнэ.
2019-12-09

Зам ашигласны төлбөрт иргэдийн саналыг тусгах чиглэл өглөө
"Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудлыг өргөн барих хуулийн хугацаатай. Одоо гурав хоногийн өмнө өргөн барих ёстой. Ингээд ээлжит юмуу ээлжит бус хурлыг зарласны дагуу төлөөлөгчид хуралдаж, дахин энэ асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг юм" гэлээ.
2019-12-09

Сэргээш хэрэглэсэн бөхдөө Хэнтийчүүд "ХААН ШОНХОР" өгчээ
Сонгуулийн өмнөх жил учир нутаг нутгийн шинэ жилүүд сүр дуулиантай эхэлж байх чинь вэ. Энэ сарын 7-нд Хэнтий аймгийн оны шилдгүүдийг тодруулах " ХААН ШОНХОР-2019" тэргүүн ёслолын арга хэмжээ болжээ.
2019-12-09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д нэр дэвших 5 хувийн квот хүслээ
Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ.
2019-12-09

Автозам ашигласны хураамжийг НИТХ-аар дахин хэлэлцүүлэх чиглэл өглөө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзлаа. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэв.
2019-12-09

"Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банкны хэргийн нотлох баримтыг бүрэн, шуурхай олж чадахгүй байна"
З.Дашдаваа: Монгол Улсад гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, нотлоход дэмжлэг үзүүлсэн иргэнийг урамшуулах, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байна.
2019-12-09

Codelco 2028 он хүртэлх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20 хувиар танана
Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20 хувиар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ.
2019-12-09

Ким Жөн Унтай маш сайн харилцаатай байгаа хэмээн мэдэгджээ
БНАСАУ-ын эрх баригчид Вашингтоны эсрэг ямар ч дайсагнасан ажиллагаа явуулахгүй хэмээн үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.
2019-12-09
