x

“Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо

Жил бүр уламжлал болон зохиогддог “Болор цом” яруу найргийн наадам энэ жил шинэ эздээ угтан авч, шилдэг шүлэгчээр Монголын Үндэсний олон нийтийн радиогийн редактор, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Нямжаргалын Минжинсайхан тодорлоо. Наадмын тайзнаа эгшиглэсэн түүний “Үг” хэмээх бүтээл уран сэтгэмж, хэл найруулгын онцгой чанараараа үнэлэгдэн тэргүүн байрт шалгарсан нь олон нийт, уран бүтээлчдийн талархлыг хүлээгээд байна.

Шүлэгт үгийн мөн чанар, хүний оршихуйн утга учир, хайр, тэсвэр, эх орон, эх дэлхийн уялдаа зэрэг сэдвийг уянгын гүн мэдрэмжээр холбон өгүүлсэн нь сонсогч, уншигчдад уран зохиолын үнэ цэнийг дахин сануулсан юм. Поэтик дүрслэл, гүнзгий бэлгэдэл, хүний дотоод ертөнцийн аяллыг илэрхийлсэн энэ бүтээл нь тус наадмын энэ жилийн онцлох өнгө төрх болж чаджээ.

Доор “Болор цом”-ын эзний “Үг” шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Үг

(Н.Минжинсайхан)

Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс

Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй

Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр

Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би

Үгэн дотор далавч байдгийг харж
Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би
Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж
Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би

Үг миний энхрий үрс
Үг миний эх нутаг
Үг миний эх орон
Үг миний эх дэлхий билээ.

Чулуу шиг үгэнд ус хадгалж
Нэлийсэн их далайг хурааж үзсэн би
Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж
Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би

Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж
Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би
Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж
Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би

Үг миний өдөр хоног
Үг миний чөдөр аргамж
Үг миний мөр зам
Үг миний мөрөөдөл хүсэл

Үг төрж, үг өсдөг хорвоод
Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд
Үг уйлж, үг дуулдагийг таньснаас
Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!

Үг миний туургат - гэр орон
Үг миний тусгаар тогтнол - эрх чөлөө!

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 46 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 49 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 1 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 54 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 11 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 17 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 23 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 42 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 48 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 55 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 1 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 10 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 15 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 20 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 26 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 33 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 58 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top