x

"НДШ-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Төсвийнхийг хүлээж авахгүй"

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн ирэх оны төсвийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд тавьсан хориг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын талаарх мэдээллийг сонссон байна.

Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-2020 оны төсвийн тухай хууль болон Ирээдүй өв санд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хоригийг хэсэгчлэн хүлээн авч болно гэсний дагуу дээрх шийдвэрийг гаргаад байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Ерөнхиийлөгч арванхоёрдугаар сарын 3-нд Өмгөөллийн тухай хуульд хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй холбоод байх ёсгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин бүлэг хэлэлцээд Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо тус тусдаа байх ёстой гэж үзээд хоригийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн холбооноос Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлгийн даргад бичиг ирүүлсэн. Өөр, өөр чиг үүрэгтэй хуульчдыг нэг байгууллагад харьяалуулж байгаа нь буруу. Олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна гэсэн утга бүхий байр суурийг илэрхийлж бичиг ирүүлсэн.

-Хөрөнгө оруулалтын төсвүүдэд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж байгаа үндэслэл нь юу вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хоригийг хүлээж авах юм байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Д.Тогтохсүрэн:

-Төсвийн тухай хууль батлагдчихсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад төсвөө баталчихсан. Нэгэнт орон нутгийн хурлууд хуралдаад төсвөө дараагийн шатны байгууллагууд руугаа явуулчихсан учраас төсвийн тухай хуулийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. 

Их хурлаас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. Мөн 100 гаруй тэрбум төгрөг дутахыг хуульд өөрчлөлт оруулж шийднэ. ОУВС-тай хэлэлцээр хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 31 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 37 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 54 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 21 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 22 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 25 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 27 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 29 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 30 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 31 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 32 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 33 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 34 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 35 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 36 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 37 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 39 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 41 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 43 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top