x

“Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ

Нийт 12 орны уран бүтээлчдийг хамарсан Азийн анхны мега төсөл болох “Silk Way Star” олон улсын дууны тэмцээний финалын шат амжилттай явагдсаны дараа Казахстаны нийслэл Астана хотод хэвлэлийн хурал хийжээ. Энэ үеэр зохион байгуулагчид төслийг газарзүйн хувьд цаашид өргөжүүлэх, мөн дараагийн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн улс орнуудын талаар ярьсан гэж “Kazinform” агентлаг мэдээлэв. 

Хэвлэлийн хурлын үеэр үзэгчдийн санал хураалт болон шүүгчдийн үнэлгээний нэгтгэсэн мэдээллийг танилцуулжээ. Санал хураалтад өөр өөр улс орнуудаас нийт 508 287 хүн оролцсон нь тус бүс нутгийн хөгжмийн төслүүдийн дотроос хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон бөгөөд олон улсын үзэгчид ихээхэн сонирхож байгааг батлан харууллаа. Тэмцээний ялагчийг шүүгчдийн шийдвэр /50 хувь/, үзэгчдээс авсан цахим санал хураалт /50 хувь/ гэсэн нэгдсэн системээр шалгаруулсан юм.

“Silk Way Star нь Азийн соёлын олон янз байдлыг нэгтгэсэн платформ болж чадлаа. Хөгжмийн урлаг нь улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг хэрхэн бэхжүүлж, харилцан ярианы орон зайг хэрхэн бий болгодгийг харууллаа. Үзэгчдийн оролцоо өндөр буюу хагас сая гаруй санал ирсэн нь бүс нутаг дахь ийм олон улсын тэмцээнийг сонирхох сонирхол хурдацтай өсөн нэмэгдэж байгааг харуулж байна” гэж “Jibek Joly” болон “Silk Way” телевизийн сувгийн гүйцэтгэх захирал Эркежан Кунтуган хэлжээ.

Үзэгчдийн санал хураалтын дүнг танилцуулбал, Мишээл Жозеф (Монгол) 112 241 санал, Мадинабону Адылова (Узбекистан) 85 443 санал, Жан Хе Сюань (Хятад) 73 662, Ясмин Азиз (Малайз) 73 609 санал, Саро Геворгян (Армени) 73 160, Автандил Абесламидзе (Гүрж) 46 027, ALEM (Казахстан) 32 145 санал тус тус авсан байна. Финалын шатны талаар 25 орны иргэд нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Тодруулбал, ТУХН-ийн орнууд, Кавказ, Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Европ, түүнчлэн Хойд болон Өмнөд Америкийн хэрэглэгчид уг төслийн талаар бичсэн байна.

Хятадын Хэвлэл мэдээллийн группийн /CMG/ Евразийн товчооны редакцын дарга Ван Делу хэлэхдээ, “Silk Way Star” нь бүс нутгийн соёлын хамтын ажиллагааны чухал үйл ажиллагаа болсныг цохон тэмдэглэлээ. Түүний хэлснээр, Хятадын үзэгчид тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлсэн байна.

“Хүндэт Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев оролцогчдод баяр хүргэнэ гэж бид төсөөлөөгүй байлаа. Энэ бол зохион байгуулалтын ажлыг өндөр үнэлж, Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид итгэж байгаагийн илэрхийлэл юм. Дараагийн тэмцээн Хятадад болох бөгөөд 12 дугаар сард бид Казахстаны мэргэжил нэгт нөхдийнхөө туршлагад тулгуулан зохион байгуулалтын асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэх болно” гэж тэрбээр хэлжээ.

CMG-ийн төлөөлөгч мөн Хятадад хоёр дахь улирлын бэлтгэл ажил хэдийн эхэлсэн гэж мэдээлсэн байна. Хөтлөгчтэй холбоотой эцсийн шийдвэр гарсан бөгөөд шинэ улирлыг Казахстаны телевизийн хөтлөгч Диана Скатова хөтлөх ажээ. Дараагийн улирлын тэмцээнийг ялагчийн эх оронд зохион байгуулдаг уламжлал байдаг боловч “Silk Way Star” нь өөр форматтай бөгөөд энэхүү төсөл нь Казахстан, Хятадын хамтарсан санаачилга юм. Тиймээс эхний улирал Астанад эхэлсэн бөгөөд дараагийнх нь Хятадад болох ажээ.

Тэмцээнд оролцох сонирхолтой байгаагаа Индонез, Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг улсууд илэрхийлсэн байна. Энэ намрын тэмцээнийг зохион байгуулагчид мөн Арабын орнуудын төлөөлөгчдөөс хүсэлт хүлээн авчээ. Эцсийн шатыг үзэж сонирхсон Кувейтын Элчин сайд бүс нутгийнхаа сонирхлыг мөн илэрхийлсэн байна. Бүх тивийг хамарсан ижил төстэй дууны төслүүд байхгүй тул газарзүйн хувьд өргөжүүлэх боломжтой. Иймд зохион байгуулагчид тэмцээнийг 12 орноор хязгаарлахгүй байхаар төлөвлөж байна.

“Silk Way Star” тэмцээний ялагч, Монголын дуучин Ж.Мишээл хэвлэлийн бага хурлын үеэр казах хэл дээр дуу гаргахаар бэлдэж байгаагаа ярьжээ. “Би хэдийн казах дуун дээр ажиллаж эхэлсэн. Казах хэл соёл надад маш их таалагдсан. Энэ сайхан хэл соёлоос суралцахыг хүсэж байна. Миний бие мөн казах сонсогчдодоо зориулж дуу гаргахыг хүсэж байна” гэж тэрбээр хэллээ.

Эцсийн шатанд шалгарсан оролцогчдод нийт 43 орны үзэгчид саналаа илгээсэн байна. Тэдгээрээс хамгийн идэвхтэй санал өгсөн улсууд нь Казахстан, Хятад, Монгол, АНУ, Орос, Турк, Герман, Сингапур, Индонез, Узбекистан, Гүрж, Малайз байжээ. Казахстанд болсон финалын шатыг “Jibek Joly” телевизийн сувгаар шууд дамжуулсан юм. Мөн Киргизийн “Music”, “Madaniyat”, Азербайжаны “Space TV”, Тажикистаны “Safina”, Монголын “UBS” болон “AIST GLOBAL” сувгуудаар нэвтрүүлжээ. Ингэснээр телевиз болон стриминг үйлчилгээний нийт үзэгчдийн тоо дэлхий даяар 120 сая орчимд хүрсэн байна.

“Silk Way Star” нь зөвхөн өөр өөр орны уран бүтээлчдийг оролцуулаад зогсохгүй Азийн шинэ соёлын тэнхлэг болсон анхны дууны мега төсөл болжээ. Ази тив анх удаа дэлхийд өөрийн гэсэн форматыг зоримог, өргөн цар хүрээтэй, дэлхийн соёлын төв болох хүсэл эрмэлзэлтэйгээр санал болгож байгаа нь энэ юм. Энэхүү төсөл нь үзэгчдийн хувьд өргөн цар хүрээг хамарч чадсан бөгөөд Азид цөөн тооны хөгжмийн шоу л Европ, Америкийн форматтай дүйцэхүйц түвшинд үзэгчдийн анхаарлыг татдаг. Дараагийн улирлын тэмцээнийг Хятадад зохион байгуулснаар “Silk Way Star” нь Олимпын наадамтай адил бүс нутгуудын хооронд шилжүүлэн зохион байгуулах боломжтой соёлын платформ болж хувирах ажээ. Тэмцээний ялагч нь зохион байгуулагч орны хэлээр дуулж эхэлж байгаа нь энэ бол зүгээр нэг шоу нэвтрүүлэг бус, харин уран бүтээлчдийн цаашдын замналд нөлөөлөхүйц соёлын солилцоо болж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Kazinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Harris Thomas (94.156.150.188)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ормузын хавх 8 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 35 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 43 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 3 цаг 59 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 10 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 19 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 29 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 43 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 4 цаг 48 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 4 цаг 50 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 4 цаг 54 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 8 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 5 цаг 59 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 5 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 18 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 22 цаг 14 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 18 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 22 цаг 26 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна Өчигдөр 15 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top