x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д нэр дэвших 5 хувийн квот хүслээ

УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын Шүхэр ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар5

-"Өмнөх сонгуулиудын жишээнээс харахад, санал авах байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжтэй биш байгаа. Мөн сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчийн танилцуулга, санал өгөх талаарх зааврыг дохионы хэлээр хүргэх, брайл үсгээр бичсэн саналын хуудас хэвлэх, тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг санал авах байранд бий болгох шаардлагатай байна. 2008 оны сонгуулиар санал авах байрууд дээр тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шийдсэн ч 2012 оны сонгуулиар үгүй болчихсон. Тиймээс эдгээрийг хуульчилж өгөх хэрэгтэй байна.

Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхтэй. УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд квот тогтоодог шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд квот олгох санал гаргаж байна" гэлээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,000 орчим иргэн байгаа нь нийт сонгогчдын 10 хувийг эзэлж байгаа юм.

"Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр шийдвэрлэхээр 30 жил оролдсон хэдий ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэр дэвшигчдийн 5 хувийн квот тогтоож, Сонгуулийн хуульд оруулж өгөхийг хүсэж байна. Сонгогчдын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нөхцөлд сонгогдох эрхийг хангах шаардлагатай" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат ярилаа.

2019 оны хавраас Сонгуулийн хуульд оруулах саналаа өгч эхэлсэн ч төсөлд саналууд нь тусаагүй байсан тул дахин Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, хэлэлцүүлгийн шатанд саналуудаа оруулахаар ажиллаж байгаагаа тэд хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 54 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 55 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 56 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 57 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 59 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 1 цаг 0 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 1 цаг 1 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 2 цаг 29 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 3 цаг 7 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 3 цаг 7 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 3 цаг 9 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 3 цаг 10 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 3 цаг 11 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 3 цаг 30 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 4 цаг 19 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 4 цаг 30 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 4 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 4 цаг 41 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 4 цаг 42 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 4 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top