x

Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт

О.Номинчимэг нарын санаачилсан гэх Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол хүүхдийн нэр, үхлээр далайлгасан филантро-хаант засаглалын загвар юм.

Хууль тогтоох үйл ажиллагаа бол ардчиллын амьсгал. Ардчилсан улс хуулиа гаднын тоглогчийн гараар бичээд эхэлбэл тусгаар тогтнол яриад яах билээ. УИХ-д өргөн баригдаад буй Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга илэрхий ийм аюул тээжээ. Энэ бол тамхины тухай хууль гэхээсээ “Монголын бодлогыг хэн бичих вэ?” аймшигт асуултын түрүүч.

Тамхи татдаг эсэхээс үл хамааран анзаарах аваас энэ бол улс төрийн асуулт юм. Тэр тусмаа ашигласан загвар нь Майкл Блүүмбэргийн хэрэгжүүлж буй бодлоготой цэг таслалын зөрүүгүй нь аюумшигтай.

Блүүмбэрг бол угсаа гарвалгүй хаан

Майкл Блүүмбэрг бурхан биш, бодлогоор хаанчлахыг хүсэгч. АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж улс төрд өөрийгөө сорьсон эр. Тэгж бүтэлгүйтээд буяны нэрээр дэлхийн бодлогын талбар руу орсон. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аар дамжуулан бодлого тулгадаг, ДЭМБ-тэй шууд харилцаатай, медиа магнат, мэдээллийн урсгалыг өөрөө бүрэн хянадаг ийм л хүн. Зорилго нь тамхинаас ч хортой. “Эрүүл нийгэм” хэмээх тугийн дор татварын бодлого боловсруулах, хууль тогтоомжийн загвар тараах, улс орнуудын эдийн засгийн салбарт шууд нөлөөлөх, НҮТББ-уудыг төрийн түвшинд аваачиж, улс оронд нөлөөлдөг сүлжээ бий болгосон. Нэг талаас сайн санаатан мэт харагдавч нөгөө талаасаа үе залгамжлаагүй ч дэлхийн хаан сэнтийд заларснаас өөрцгүй хэнээтэн.

Блүүмбэрг яагаад ядуу орнуудад хайртай вэ

Энэ асуулт үндсэн гурван хариулттай. 1. Хяналт сул тул бодлогоо тулгах амархан. Ядуу, дунд орлоготой орнуудад парламентын дотоод чадавхи сул, НҮТББ–уудын хариуцлага доогуур байдаг жамтай. 2. Эдийн засгийн бүтэц дорой учир бодлогынх нь нөлөө илүү хурдан гардаг. Хөдөө аж ахуй болоод, жижиг дунд бизнес нь эмзэг. Татварын бодлогыг нь өөрчлөхөд л тамхины салбар дорхноо нураад унадаг. 3. Гадаадын байгууллага “буяны” нэрээр бодлогын вакуумд оруулахад хялбар. Майкл Блүүмбэрг ДЭМБ-ын дэлхийн элч, Bloomberg L.P.-ийн эзэн, Bloomberg Philanthropies-ийн үүсгэн байгуулагч бас дээр нь тамхины хэрэглээг бууруулахад 1.6 тэрбум доллар зарцуулсан гэж ярьдаг нөхөр. Тэр их мөнгө Филиппин, Украин, Молдав, Индонез, Киргизстан, Казахстан мэтийн улсад зарцуулагдаж ирсэн. Монгол энэ шалгуурт бүрэн тохирно. Асуудал мөнгөнд биш. Асуудал нөлөөнд бий. Блүүмбэрг бол дэлхийг бодлогоор хаанчлах донтон.

Блүүмбэргийн бодлогын амьд лаборатори

Казах идэвхтэн Жамиля Садыкова 2005 онд тамхитай тэмцэж эхлэхдээ “Гадаадын сангаас мөнгө аваагүй” гэж мэдэгдсэн ч зөвхөн 2006 онд Bloomberg Initiative-аас 106 мянган ам.доллар авсан нь 2011 онд Казахстаны шүүхээр нотлогдсон. Өдгөө Campaign for Tobacco-Free Kids (Блүүмбэрг санхүүжүүлдэг) байгууллагын албан ёсны төлөөлөгч. Жамиля Садыкова хэмээх “сайхан сэтгэлт” эмэгтэйн зүтгэлээр өнөөдөр Казахстаны тамхины тариалан бараг устсан, тамхины түүхий эдийг гадаадаас импортолж, доллар гадагшаа урсаж эхэлсэн, янжуурын үнэ өссөн ч иргэдийнх нь 25 хувь тамхичин хэвээр, татвар өсөхийн хэрээр контрабанд, хулхи бараа нэмэгдэж, жижиг бизнесүүд дампуурч, бас авлигын сүлжээ нь сайхан тэлжээ.

Жамиля Садыковаг 2020 онд Казахстан тамхины хатуу хууль батлахад хүчин зүтгэсний учир ДЭМБ-аас 2023 онд Дэлхийн тамхигүй өдрөөр шагнасан. Шагналын хэмжээ хийгээд хуулийн үр дүнг тодорхой дурдаагүй ч онцгой албан татварын хэмжээг никотины агуулгаар бус, ширхэг янжуур тутамд онооход оруулсан хувь нэмрийг нь цохон дурджээ.

Блүүмбэргийн сөрөг эффект

ДЭМБ буюу Майкл Блүүмбэрг баян тарган улс орнуудад бодлогоо хэрэгжүүлээд ч эерэг үр дүн гараагүй. Франц 2017–2020 онд тамхины татвараа өсгөхөд хууль бус тамхи 5 хувиас 30 хувь болж өссөн. Ирланд Европын Холбоонд хамгийн өндөр татвартай ч хулхи бүтээгдэхүүний эзлэх жин 20 хувь, Австралид татвар нэмэгдэхэд хууль бус тамхи 25 хувь хүрч, төсөв нь жил бүр 3 тэрбум австрали долларын алдагдал хүлээдэг болсон. Унгарт татвар огцом өсөхөд Орос, Украин гаралтай хуурамч тамхи хяналтаас гарч, гааль дээр хураагдсан хууль бус тамхи 320 хувиар өсчээ.

О.Номинчимэг нар 2026–2030 оны хооронд тамхины татварыг огцом өсгөхөөр шийджээ. Өнөөдөр (2025 он) нэг хайрцаг янжуурын татвар 836 төгрөг (миний татдаг тамхи ₮5500) бол төсөлд тусгаснаар 2026 оноос 2 000 төгрөг болж, цаашдаа жил бүр 2 000 төгрөгөөр нэмсээр 2030 онд 10 мянган төгрөг хүрэх нь (миний татдаг тамхи ₮16 000 болно). Электрон тамхины шингэний татвар 1 мл тутамдаа 1000 төгрөгөөс 5000 төгрөг, төхөөрөмжийн татвар мөн 5 дахин өсөх ажээ. Филиппин Sin Tax Reform (2013 он) хэрэгжүүлж тамхины үнийг 100 хувь нэмэхэд хэрэглээ 6.3 хувь буурсан бол хууль бус бүтээгдэхүүн 25 хувиар өссөн. Франц 6 еврогоос 10 евро хүртэл тамхины үнийг өсгөхөд хэрэглээ 5 хувиар л буурч, хууль бус зах зээл 30 хувьд хүрчээ.

О.Номинчимэгийн хичээл зүтгэл

О.Номинчимэгийн Тамхины хяналтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад татвараа 5-12 дахин өсгөх (2026–2030), татварыг никотины агууламжаар бус мл, кг, ширхгээр тогтоохын дээр жижиг худалдаа эрхлэгчдэд ноцтой дарамт учруулах зохицуулалт ч багтжээ. Энэ бол О.Номинчимэгийн “алдаа” биш Bloomberg Initiative-ийн LMIC package-ийн бэлэн загвар. Bloomberg Philanthropies-ийн гол агуулга нь “Өндөр онцгой албан татвар, зурагт сануулга, тамхины хатуу хяналттай хууль, иргэний нийгмийн шахалт”. Үүнээс О.Номинчимэг иргэний нийгмийн шахалтыг нь “хүүхдүүд электрон тамхи их хэрэглэж байна”, “жилдээ нэг сумын иргэд үхэж байна” гэдэг хоёр "гоё" аргументаар хөнгөхөн орлуулжээ. Харин НҮТББ-ыг нь парламент дотроос “байгуулж” 74 гишүүнээр хууль “санаачлуулжээ”. Манай “Парламент” (янжуурын брэнд биш) НҮТББ-ын "боловсруулсан" төсөл Bloomberg Initiative-ийн LMIC package-тэй 90 хувиар мөргөлөө. Тэгэхээр Монгол Улс өөрийнхөө бодлогыг бичиж үү, Блүүмбэргийн матрицыг хуулж уу?

Тусгаар тогтнол дэнслэх хуулийн төсөл

Монгол Улс Блүүмбэргтэй дайсан байх албагүй. Тамхины эсрэг бодлогоос зөв хэсгийг нь авцгаая. Харин онцгой албан татварын бодлого гаднын матрицаар бичигдэх ёсгүй; эдийн засаг, хил хяналт, жижиг бизнесийн бодит байдлыг тандсан судалгаа хэрэгтэй; Майкл Блүүмбэрг шиг хүүхдийн нэрээр түрүү барилгүй рациональ хандах ёстой. Тамхины онцгой татварыг огцом нэмчихвэл бусад онцгой татварыг ч тултал нэмж болно гэдэг ойлголт үүснэ. Х.Нямбаатар ТҮК-ийн цалинг бондын мөнгөөр нэмсний гор бүрэн гараагүй байгааг ч санацгаах учиртай. Монголын парламент төрийн бодлогоо тодорхойлох уу, дэлхийн тэрбумтны бэлэн загварыг батлах уу? Хариулт ойлгомжтой: Тусгаар тогтнол.

Д.Батбаяр, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 43 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 45 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 46 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 53 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 55 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 23 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 23 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 цаг 23 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 цаг 25 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 2 цаг 58 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 2 цаг 58 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2 цаг 59 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 2 цаг 59 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 0 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 3 цаг 3 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 18 цаг 21 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 18 цаг 21 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 18 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цаг 35 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top