x

Аврагчид 29 жил хаагдсан Асгатын мөнгөний далд уурхайг нээхээр ажиллаж байна

Гэрэл зургийг: ОБЕГ

1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан Асгатын мөнгөний далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2,780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байна.  

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх  энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 сарын байдлаар 4,681 удаагийн гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 1,658 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Тэд үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын стратегийн орд Асгатын мөнгөний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 56 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 56 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 58 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 59 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 1 цаг 0 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 1 цаг 1 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 1 цаг 3 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 2 цаг 31 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 3 цаг 8 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 3 цаг 9 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 3 цаг 11 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 3 цаг 12 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 3 цаг 13 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 3 цаг 32 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 4 цаг 21 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 4 цаг 32 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 4 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 4 цаг 43 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 4 цаг 44 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 4 цаг 46 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top