x

Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа

(Зүүн гар талаас SMBC Nikko Securities Inc.-ийн Хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Сүзүки Тацуяа; Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг; Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар; Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ямада Кэнжи; Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”) Seoul Branch-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ёширо Като)

Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений дүн бүхий Самурай бондыг амжилттай гаргалаа. Уг бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон SMBC Nikko Securities Inc. андеррайтераар ажиллаж, Японы мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт санал болгосон бөгөөд бондын захиалга давж биелснээр амжилттай хаагдсан байна.

Энэхүү чухал үйл явдлыг баталгаажуулан Голомт банк, Sumitomo Mitsui Banking Corporation, SMBC Nikko Securities inc. төлөөллүүд 2025 оны 11-р сарын 26-нд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 12 дугаар зөвлөлдөх уулзалт”-ын үеэр ёслол хүндэтгэлтэйгээр гарын үсэг зурлаа.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

"Голомт банк нь SMBC банкны баталгаатайгаар АА-зэрэглэлтэй Самурай бондыг амжилттай гаргалаа. Ингэснээр бид Япон улсын нийт 30 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татаж чадсан бөгөөд цаашид Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын төлөөллүүдэд Япон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах гүүрийг нээж өгсөн гэдэгт итгэлтэй байна."

Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”) Seoul Branch-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ёширо Като:

“Бид Голомт банкны хувьд чухал үйл явдал болсон Самурай бондыг Японы хөрөнгийн зах зээлд амжилттай гаргахад батлан даагчаар ажилласандаа баяртай байна. Энэхүү онцлох үйл явдал нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, цаашид Японы зах зээлд өргөжин тэлэхэд нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.”

SMBC Nikko Securities Inc.-ийн Хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Сүзүки Тацуяа:

"Самурай бондын арилжаанд Японы талаас хөрөнгө удирдлагын компаниуд, бүс нутгийн хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд болон банкууд зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон нь Монголын хөрөнгийн зах зээлд үзүүлж буй эрэлт өндөр байгааг тодорхой харууллаа. Мөн энэхүү хэлцэл нь Монгол төдийгүй Азид шинэ жишгийг тогтоож, Японы бусад хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээл рүү нэвтрүүлэх суурь боллоо."

Голомт банкны Самурай бондоор татсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгч нарт төрөл бүрийн зээлийн үйлчилгээгээр дамжин хүрнэ.

iСанал болгох
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 4 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 13 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 13 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 14 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 15 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 16 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 17 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 18 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 43 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 45 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 45 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 46 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 50 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 42 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 46 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 46 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 48 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 49 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top