x

Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмнэ” гэв үү?

Одоогоос хоёр сарын өмнө нийтлэлч У.Оргилмаа “Ерөнхий сайд аа, ”борвины баас”-наасаа сална уу” хэмээн бичиж байж. Бодоход түүний засаглалын нэр хүнд болоод хүлээн зөвшөөрөгдөх байдалд санаа зовсон сэтгүүлчийн үг байх. Ерөнхий сайдаас холдуулах шаардлагатай гэж үзсэн хүмүүсийн тоонд түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр бичигдсэн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд өөрөө ч мөн түүнээс салахаар сэтгэл шулуудсан бололтой юм. Гэхдээ яаж гэдэг нь сонирхол татна...

Үүнийг өгүүлэхээс өмнө тухайн үед болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн сануулах хэрэгтэй байх. 2019 оны есдүгээр сарын 30-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нэгэн мэдээллийг хийсэн. Польшийн цагдаагийн байгууллагаас хар тамхины хэргээр эрэн сурвалжилж буй Монголын 69 иргэний тухай. Уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Т.Аюурсайхан гишүүн мөн өдөр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаар хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг ГХЯ-наас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Эдгээр хүмүүс нь дипломат, албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон байна. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн” гээд эхний ээлжинд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зургаан хүний тухай танилцуулсан байдаг.

Ажил албан тушаалаа өгөөгүй ч хар тамхины наймаанд оролцсон хэмээн эрэн сурвалжлагдаж буй 69 хүний дотор Батцэнгэлийн Амгалан-Энх гэдэг нэр дурьдагдсан бөгөөд “Хаанахын хэн бэ? Юу вэ?” болоод, эрэл хайгуул тавиад эхэлсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болж таарсан. Гадаад яамны нөхөд зориуд төөрүүлэхийн тулд нэрийг нь өөрчилж, Амгалан-Энх болгож мэдээлсэн хэрэг л дээ.

Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн ч Б.Энх-Амгалан гэдэг хуулийн өмнө очоогүй төдийгүй харин ч сүүлийн үед түүнийг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай дээд түвшинд яригдаж эхэлсэн юм байна. Ерөнхий сайд ахлах зөвлөхөөсөө “салахаар болжээ” гэсэн нь ийм учиртай.

Хэвлэлд мэдээлэгдсэнээр Чехэд сууж байсан Монголын Элчин сайд Н.Наранбатыг тус улсын шаардлагаар эгүүлэн татаж байгаа юм байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард БНЧУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ.

Элчин сайд Н. Наранбат жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Миний аав Пэрэнлэйн Нямаа 1960-аад онд Монгол Улсаас хуучнаар Чехословак улсад суралцах анхны таван оюутны нэг болон ирж, Төв европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд суралцсан байдаг. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атташегаас Элчин сайд хүртэл ажилласан. Гэр бүлээрээ Чех улсад амьдарч байсан болохоор би багаасаа чех цэцэрлэг, сургуульд сурч, Карлын их сургуулийг төгссөн. Чехэд миний олон найз нөхөд бий. Хэл, ёс заншлыг нь мэддэг учраас нутгийн хүмүүстэй харьцахад илүү дөхөм” хэмээн ярьсан байдаг.

Гэвч түүний найз нөхдийн хэлхээ Монгол Улсад гавьяа биш, гай болсон бололтой юм. Учир нь мань эр ч бас Б.Энх-Амгалангийн эрэн сурвалжлагдаад буй “хар тамхины” сүлжээнд холбогдсон учир Чехийн тал түүний дипломат эрхийг хөндөхгүйн тулд хүнээ татаж авах шаардлагыг манай Гадаад яаманд тавьсан гэх.

Энэ дагуу Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар түүнийг яаралтай дуудсан бөгөөд оронд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгаланг “дэвшүүлэн зайлуулах” гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Ингэхэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үзэж байгаагаар дипломат алба гэж юу юм бэ? Хэрэг хийсэн нөхдийг дэвшүүлэн зайлуулдаг, ялаас зугтаалгадаг оромж юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (202.126.88.148)
    Chotgor luu ni tonilgovol taarna.
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.78.159)
    ГХЯ-ны сайд Цогтбаатар гэдэг нөхөр чинь ёстой үл бүтэх гар юм байна даа. Ийм хүнээр удирдуулсан Монголын гадаад харилцаа ямар түвшинд байгаа нь ойлгомжтой байна даа.
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Спорт (192.82.74.109)
    Хөгийн хулгайч Спортынхонг доош нь хийдэг хулгайч
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.157)
    Хар тамхичинг зайлуулаачээ
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 34 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 40 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 57 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 24 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 25 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 28 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 30 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 32 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 33 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 34 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 35 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 36 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 37 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 38 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 39 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 40 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 41 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 42 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 44 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 46 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top