x

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар дэмжсэн тухай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас өнгөрсөн сарын 13-нд баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд энэ сарын 3-нд хэсэгчлэн хориг тавьсан. Ингэхдээ, 2020-2024 онд хэрэгжих төслийн хэт их хөрөнгө оруулалт, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиар нэмсэн асуудал, ирээдүйн өв сангийн бие даасан, хараат бус байдал алдагдуулсан зэрэгт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригоос нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаас бусдыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригтой ижилхэн байр суурь илэрхийлж байсныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, "2020-2024 оны хөрөнгө оруулалтад түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, дахин төлөвлөхөд 539 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2021 онд нийт 7-8 обьектод 91.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ, Драмын театр, дуурийн театр, төв номын санд 2-3 тэрбум төгрөг л төсөвлөсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Үүнээс гадна цоо шинэ музей байгуулахаар их хэмжээний мөнгө төсөвлөж байгаа санал нийлэхгүй байгаа" хэмээв. 

Мөн цалин нэмсэн ч имфляцийн түвшинтэй уялдуулсан нь бодит үр дүн биш гэдгийг онцлов. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, иргэдэд татварын дарамт үүсгэж буйд санал нийлэхгүй гэдгийг илэрхийллээ. Мөн тэрбэээр, Ирээдүйн өв санд 900 гаруй тэрбум төгрөг цугларсныг дурдаад, 2015 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд, тус санг корпорацын хэлбэрт оруулах замаар бие даасан, хараат бус байхаар зохицуулсныг тэмдэглэв. Гэвч эрх баригчид эдийн засгийн таатай нөхцөлд Ирээдүйн өв санг корпорацийн хэлбэрт оруулах санаачилга гаргааүй гэдгийг хэллээ. Хэрвээ энэ сан Засгийн газрын эрх мэдэлд очвол ард түмний өмчийн сан биш болно гэв. Тиймээс Ирээдүйн өв санг хараат бус байдалд нь эргэн шилжүүлэх нь зөв хэмээн үзэж Ерөнхийлөгчийн хоригийн дээрх заалтуудыг бүрэн дэмжихээр шийдвэрлэсэн хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 54 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 55 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 56 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 57 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 59 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 59 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 1 цаг 1 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 2 цаг 29 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 3 цаг 7 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 3 цаг 7 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 3 цаг 9 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 3 цаг 10 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 3 цаг 11 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 3 цаг 30 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 4 цаг 19 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 4 цаг 30 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 4 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 4 цаг 41 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 4 цаг 42 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 4 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top