x

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болох байсан НДШ-ийг 23 хувиар нь үлдээхээр болов

-Дуурийн театр болон Драмын театрыг нураалгахгүйн тулд төсөвт хориг тавьсан ч Байнгын хороо хүлээж авсангүй-

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны дараа хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийв.

З.Энхболд:

-"Байнгын хорооны гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар багасгах саналыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны Төсвийн тухай хуулийн 3-р зүйлийн орлого ба зарлагаас тус бүр 172 тэрбумыг хасна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 25 хувь болгон нэмэгдүүлэх гэж байсныг 23 дээр нь зогсоож, шимтгэлийн хэмжээг 2 хувиар нэмэх тухай 2017 оны хуулийг өөрчлөхөөр болж байна.

Харин бусад хоригийг Байнгын хороо хүлээж авсангүй. Үүнд Төсвийн хөрөнгө оруулалтын 2-р хавсралтад байгаа 386 барилга, арга хэмжээний тухай заалт багтаж байна.

Тухайлбал, 2020 оны төсөв 386 барилгын 350 тэрбум байгааг хасахаар оруулсан ч зөвшөөрсөнгүй. Манай хориг хоёр хавсралттай. Сүүлийн хавсралтад 10 барилгыг дурдсан. Үүнд драмын болон Дуурийн театр багтаж байгаа.

Драмын театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 52 тэрбум бөгөөд ирэх онд хоёр тэрбумыг төсөвлөсөн байна. Харин Дуурь, бүжгийн театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 54.6 тэрбум байхаас ирэх онд хоёр тэрбумыг төлөвлөсөн байгаа.

Дуурийн театр болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгачихгүйн тулд хориг тавьсан. Ирэх онд төсөвлөөд буй хоёр тэрбум нь яг юунд зарцуулагдахыг сайн мэдэхгүй байгаа ч Байгалийн түүхийн музейн жишээг харвал нураах магадлал өндөр байна. Тиймээс мөнгийг нь хасчихвал нураахгүй гэж бодсон ч хүлээж авсангүй. 

Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж бий. 2016 оны хоёрдугаар сард хууль нь батлагдан хэрэгжих ёстой байсан. Хуулийн дагуу тусгай корпорац байгуулагдаж, сангийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан бөгөөд Сангийн яамнаас ангид байлгахаар төлөвлөсөн байсан ч МАН Засгийн эрхийг аваад одоог хүртэл корпорацыг байгуулаагүй өдийг хүрч байна" гэлээ.

Уг мэдээллийн дараагаар ЕТГ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Улсын төсвийн хэдэн хувь нь бүтээн байгуулалтын хэдэн хувийнх нь мөнгө тусгагдаад байна вэ?

-2020 оны төсөвт суусан олон их наяд төгрөг нь 2018, 2018 оны үргэлжлэлүүд байгаа. Ерөнхийлөгч 2020 ондоо эхлээд тухайн дуусах болон өмнөх онуудаас шилжсэн барилгуудад хориг тавиагүй. 

Харин 2020 онд дөнгөн данган эхлүүлээд он удаан жил үргэлжлэх барилгуудад хориг тавьсан. Яагаад гэвэл, ирэх оны зун сонгууль болж, УИХ шинэчлэгдэх учир шинэ УИХ нь өөрсдөө шийдэг гэж үзсэн.

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболдод ямар арга хэмжээ авах вэ?

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тухай бичиг бидэнд ирээгүй. Э.Оюунболд шинжилгээ авдаг хүмүүсээ АТГ-т шалгуулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Шүүхдэж байгаа учраас бид шийдэж болохгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 33 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 39 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 56 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 23 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 24 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 27 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 29 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 31 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 32 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 33 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 34 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 35 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 36 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 37 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 38 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 39 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 40 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 41 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 43 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top