x

Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна

Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулж өчигдөр /арванхоёрдугаар сарын 9/ зохион байгуулсан "Шударга байдал ба олон нийтийн итгэл" сэдэвт зөвлөгөөн дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар яг ингэж хэлэв. Зөвлөгөөнд Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Тэд авилгатай тэмцэх, авилгын гэмт хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдлүүд хамгийн их саад тотгор болж байна гэлээ. Тиймээс дээрх хуулиудад /Эрүүгийн багц хууль/ нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл нь боловсруулагдаад явж байгаа хэдий ч нэг удаагийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэж чадахгүй гэсэн байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн эрх барьж байгаа хүмүүсийн хүсэл сонирхол хамгийн чухал гэдгийг тэд онцоллоо. Яагаад гэдгийг асуух ч шаардлагагүй байх.

Хамгийн наад захын жишээ нь УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон хэргийг шалгах гэхээр тэдний халдашгүй байдал, бүрэн эрх хамгийн том саад тотгор болдог. Одоо үйлчилж байгаа хуулиар УИХ-ын тухай хуулиар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд заавал “гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” байх шаардлага тавьдаг. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд тэдний гэр болон албан өрөө, албаны машин тэрэгт нь үзлэг нэгжлэг хийх, хуульд заасан мөрдөн шалгах /гүйцэтгэх/ ажил явуулах хориотой.

Ийм шалтгаанаар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 40 гаруй гишүүн одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд сууж байна даа. УЕП-ын зүгээс нэг бус удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан боловч эцэст нь өөрөө ажлаа өгснөөр ”Жидүү”-тэй тэмцэх үйл явц өндөрлөсөн билээ.

АТГ-аас хийсэн бас нэг ноцтой мэдээлэл гэвэл “Тухайн шалгагдаж байгаа этгээдийн хамааралтай байгууллага ч юм уу найз нөхдөд нь хандаж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийдүүлдэг. Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхтэй этгээдүүд бүгд нэг нам, нэг бүлэглэлийн харьяалалтай болчихсон. Цаад хүмүүст нь энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэдэг хүсэлт тавихаар түдгэлзүүлдэггүй” гэв. Өөрөөр хэлбэл гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь хуулиас гадна хувь хүнээс хамааралтай болчихсон юм байна. Нэгийг нь шалгахын тулд нөгөөтэй нь “найзалж” нөхөрлөж байж, “хувийн арга хэмжээ авах” маягаар асуудлыг шийдвэрлэдэг болжээ гэсэн үг.

Хамгийн эмгэнэлтэй нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс бүрэн хараат болсон гэдгийг дээрх байгууллагын нөхөд өөрсдийн амаар хүлээн зөвшөөрсөн явдал. Энэ тохиолдолд хуулийн ямар ч шинэчлэл, өөрчлөлт яриад цагийн болоод цаасны гарз гэдэг нь тодорхой.

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 54 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 55 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 56 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 58 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 59 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 1 цаг 0 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 1 цаг 1 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 2 цаг 29 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 3 цаг 7 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 3 цаг 8 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 3 цаг 9 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 3 цаг 11 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 3 цаг 12 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 3 цаг 30 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 4 цаг 19 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 4 цаг 30 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 4 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 4 цаг 42 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 4 цаг 42 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 4 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top