x

"2018 оны ногдол ашгийг төмөр замд зарцуулсан. Иргэдэд нөхөж өгөхгүй"  

УИХ-ын өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцлаа.

Иргэд, төрийн бус байгууллагаас тус байнгын хороонд хандан 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэх асуудлаар мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудаас тайлбар авахыг хүссэний дагуу өнөөдрийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл оролцлоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал энэ талаар:

-“Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржүүдээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. 

Өнөөгийн байдлаар уг компани 12 тэрбум хувьцаа эзэмшиж байгаа. Төрийн эзэмшилд 9.7 тэрбум, иргэдэд 2.2 тэрбум, үндэсий аж ахуйн нэгжүүд долоон сая ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 13.6 сая тонн нүүрс олборлож, 12.4 сая тн-ыг борлуулж, үүнээс 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна” гэлээ. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны зарим гишүүн асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Иргэдийн гар дээр байгаа хувьцаа 14.5 хувийг нь эзэлж байгаа юм байна. Үүнд ногдол ногдол ашгийг иргэдэд яагаад өгөхгүй байгаа юм бэ. 1,072 хувьцаагаар хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Харин төрийн эзэмшлийн үлдсэн 85 хувь бол нээлттэй. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-“Эрдэнэс тавантолгой” өнөөдөр есдөх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2016 он хүртэл гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан өр төлбөртэй байсан. 2016 онд 32.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд 490 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гурван жилийн хугацаанд гадаад, дотоод бүр өр төлбөрөө барагдуулж дуусгасан. 

Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үзэх ёстой. Тиймээс ч бид эрхийнхээ дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээний ногдол ашиг олгох боломжтой вэ гэдэг тооцоог заавал хийдэг. Энэ дагуу 2018 онд тооцоо хийгээд Монгол Улсын Засгийн газар болон төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан. 

Ингэхэд Засгийн газраас Тавантолгойн ордын хөгжилд анхаарах ёстой. Ядаж төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу бид Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэл зэрэг бусад хөтөлбөрүүддээ энэ удаагийн ногдол ашгаа тараах шийдвэрийг манай ТУЗ-өөс гаргасан. 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчмэг: 

-Танайх нэгж хувьцаандаа хэдэн төгрөг хуваарилах шийдвэр гаргасан бэ. 14.5 хувь буюу 2.5 сая иргэнд өгөх хувьцааны ногдол ашгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ. Засгийн газрын шийдвэрийг байнгын хорооны гишүүд үгүйсгээгүй. Гэхдээ иргэдийн хувьцааны ногдол ашигт нийт хэдэн төгрөг ногдож байгаа вэ гэдэгт хариулт өгөөч. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 14.5 хувийн 2.5 сая иргэн эзэмшдэг. Төр 85 хувийг, ААН-үүд 0.5 хувийг эзэмшдэг. 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаас тооцоо хийгээд 55.4 тэрбум төгрөгийг иргэдийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Тухайн үед ногдол ашгийг олго гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу бид судалгаа явуулсан. Ингэхэд 2,511,000 иргэнээс 700 гаруй мянга нь бүртгэлд хамрагдаагүй байсан. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Энд иргэдийн бүртгэлтэй байна уу бүртгэлгүй байна уу хамаагүй. Тэр 55.4 тэрбум төгрөгөө яагаад олгоогүй юм бэ гэдгийг асуугаад байна л даа. Нэгж хувьцааны үнэ нь хэд юм. Түүгээр тооцоод иргэдэд ногдол ашиг олгох ёстой. Яагаад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Компанийн 2018 оны цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр зам руу санхүүжилт хийх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан. Иргэдээс цахим хэлбэрээр санал авсан. Иргэдээс ногдол ашгаа бүтээн байгуулалтад хийгээд илүү үр ашиг авах нь зүйтэй гэсэн хандлагатай байсан. Компанийн нэгж хувьцаа 25 төгрөг. 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарч байсан. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 85 хувийг төр эзэмшиж байна. Ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа нь 15 хувь л юм байна. Энэ компани 2019 онд 1.1 их наяд төгрөгийн татварын дараах олготой ажиллаж байна. Үүнээс ч илүү ашиг олох боломжтой. 

Тиймээс ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа 15-хан хувийн ногдол ашгийг олгох ёстой. Хүний мөнгийг авч үйл ажиллагаандаа хэрэглэчихээд буцааж өгөхгүй байгаатай адил шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалал төлөөлөл байна уу. Мөн ногдол ашгийг нөхөн олгох боломж бий юу?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-Компанийн ТУЗ-өөс цэвэр ашгийн 300 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах шийдвэр гаргасан  ч төслийн бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас ТУЗ шийдвэрээ өөрчилсөн. Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Үүнээс хараат бус дөрвөн гишүүнтэй. Эдгээр хүмүүс жижиг буюу бусад хувьцаа эзэмшигчдийг төлөөлж ажилладаг. 2018 оны ногдол ашиг болох 55.4 тэрбум төгрөг төмөр замд бүрэн зарцуулагдсан. Үүнийг иргэдэд нөхөж өгөхгүй гэв.  

Үүгээр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөж, 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсч дууслаа. УУХҮЯ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өгсөн мэдээлэлд үндэслэн иргэд болон ААН-үүдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг судлах үүргийг өгсөн хэдий ч 2019 оны ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ шийдэх юм байна. 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.161.3)
    яахааараа ард иргэддээ нэг юм ѳгѳх болохоор ѳѳр тийш нь хѳрѳнгѳ гээд оруулчихдагын ѳѳрсдѳѳмболохоор хэдэн тэр бумаар нь идээд л бдаг юм бсан ард иргэддээ юм ѳгнѳ гэхэр л гол нь тасрах дѳхѳхийн авах ёстой юмаа авж ѳгѳх ёстой юмаа илүү дутуу юм ярилгүй ѳгѳѳч танус
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • byambasvren bawuu (66.181.161.3)
    яахаараа ард иргэддээ нэг юм ѳгѳх болохоор ѳѳр тийш нь хѳрѳнгѳ гээд оруулчихдагын ѳѳрсдѳѳ болохоор хэдэн тэр бумаар нь идээд л бдаг юм бсан ард иргэддээ юм ѳгнѳ гэхээр л гол нь тасрах гээд бдаг юмуу хаашаа юм авах ёстой юмаа авяаа ѳгѳх ёстой юмаа илүү дутуу юм ярилгүй ѳгчихѳѳч тс нар
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.179)
    төрөөс ашиг шимийн хүртээмжтэй хуваарил гээд шийдвэр гаргасан байхад яагаад төмөр зам руу шилжүүлчиж байгаан бэ ? хэний ашиг сонирхол яваад . Ард түмэн нэг босвол та нар цусаараа бөөлжих болно шүү . Өгөх ёстой зүйлийн нөхөж өг!!!
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Хувьцаа гэж юу байдгийн энэ тэр д ямач ойлголтгүй захирал байна. Хүний юмыг тэгж зарцуул гээд хэлдэг туз гэж бас нэг зөвлөл хөрөнгийн бирж яаж хөгжих вэ дээ ха ха ха (202.9.46.237)
    Иргэн
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (150.129.142.94)
    huwicaa awii ard irgeded huwicaa olgoh n zow
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Өчигдөр 13 цаг 57 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Өчигдөр 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Өчигдөр 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Өчигдөр 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв
Top