x

Ардчилсан эмэгтэйчүүдийн "Лиш" фестивальд 1000 гаруй бүсгүйчүүд оролцлоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан шударга, өрсөлдөөнд суурилсан чөлөөт нийгмийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа эмэгтэйчүүдээ алдаршуулах, улс орны хөгжлийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой  “Лиш” фестивалийг энэ сарын 9-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа.

Лиш фестивальд нийслэл, орон нутгаас хүрэлцэн ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд тус арга хэмжээний хүрээнд “Лиш” форум, “Лиш” үзэсгэлэн худалдаа, Ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх “Лиш” цэнгээнт бүжгийн цэнгүүнийг зохион байгуулав.

Энэ өдөр улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Хууль тогтоох үйл ажиллагаа ба эмэгтэй улстөрч, Намын мөрийн хөтөлбөр ба засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, Улс төрийн сонгууль ба нэр дэвшигч, Эмэгтэй нэр дэвшигчийн дүр төрх, тулгардаг бэрхшээл гэсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ.

УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга З. Нарантуяа, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Лагшми, АЭХ-ын дэд ерөнхийлөгч Д.Оюунжаргал нар Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр харилцан ярилцаж, өөр өөрийн дүгнэлтээ төлөөлөгчдөдөө танилцуулж эхний хэлэлцүүлэг өндөрлөв.

Хууль тогтоох үйл ажиллагаа ба эмэгтэй улстөрч сэдвээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа,  АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Намын мөрийн хөтөлбөр ба засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр АЭХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндолгор, Нийслэлийн АЭХ-ны зөвлөх Ц.Энхтуяа, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Н.Туяа нар хэлэлцүүлсэн бол ҮБХ-ны гишүүн Л.Болормаа, УИХ-ын гишүүн асан Ч.Отгонбаяр, АЭХ-ны зөвлөх М.Болормаа, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, АЗХ-ны гүйцэтгэх захирал асан Б.Мөнхцэцэг нар Улс төрийн сонгууль ба нэр дэвшигч сэдвээр тулгамддаг гол асуудлаа ярилцаж, анхаарал хандуулах сонирхолтой жишээ, туршлагаасаа хуваалцсан байна.

Тав дахь хэлэлцүүлэг нийгэмд хамгийн их анхаарал татдаг "Эмэгтэй нэр дэвшигчийн дүр төрх" сэдвээр Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа, МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Б.Нэргүй, СБД-ийн ЗД-ын орлогч асан Л.Нармандах, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн асан Д.Оюунцэцэг, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа нар хөндөж  1000 төлөөлөгчидтэйгөө саналаа нэгтгэсэн байна.

Үүний дараа Хэвлэл мэдээлэл ба эмэгтэй нэр дэвшигч  сэдвээр АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ундраа, БСШУЯ-ны дэд сайд, Осака дахь МУ-ын ерөнхий консул асан Ч.Куланда, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн асан Л.Ариунаа, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Батзаяа нар санал дүгнэлтээ ярилцсанаар форум амжилттай өндөрлөжээ.

Лиш форумын нэгдсэн саналаар тунхгаа баталж Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өгсөн юм. Тунхагт үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүйсийн тэнцвэртэй харилцааг бүрдүүлснээр төлөөллийг ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр шимийг нийгэм даяараа шударгаар хүртэх, иргэн бүр хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх зэрэг олон эерэг өөрчлөлт бий болдгийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах үүрэг хүлээж тунхаглалаа баталсан байна. 

Лиш форумын үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дээд шагнал “Алтан Лиш” цомын эзнээр  Жендерийн мэдрэмжтэй улс төрчөөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн хамтын хүч сангийн алтан хандивлагчаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Тесо корпорацийн захирал О.Цогтгэрэл нарт шалгарч цомоо гардан авчээ.

Мөн Лиш бэлгэдлийн санаачлагч АН-ын Дэд дарга Б.Дэлгэрмаа болон ардчиллын үйл хэрэгт манлайлан оролцсон М.Тунгалаг нарт Алтан лиш цомыг АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа холбооныхоо 98 мянган эмэгтэйчүүдийн баяр талархлын хамт гардуулан өглөө.

Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн салбар холбоодоос үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдгийн шилдэг холбоогоор СХД-ийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Говь-Алтай аймгийн АЭХ, Шилдэг улстөрч төрүүлсэн холбоогоор Завхан аймгийн АЭХ, хамгийн олон жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй шилдэг салбар холбоогоор Баянгол дүүргийн АЭХ тус тус шалгарлаа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өрхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажилладаг. Энэ удаагийн фестивалийн хүрээнд 16 аймаг, 9 дүүргийн монгол үндэсний брэнд бүтээгч эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн  “Лиш экспо” болсон байна.  Үзэсгэлэн худалдаан оролцогчдоос 10 шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо худалдан авч  фестивальд оролцогчдод бэлэг болгон өгчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 22 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 28 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 45 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 12 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 13 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 16 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 18 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 20 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 21 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 22 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 23 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 24 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 25 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 26 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 27 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 28 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 30 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 32 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 34 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top