x

Т.Аюурсайхан: Ерөнхийлөгч бидэнд шахалт үзүүлсэн

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялагтай холбоотой зохицуулалтад найруулгын өөрчлөлт оруулах эсэхээр парламентын гишүүд хоёр өдөр цэц булаалдлаа.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Үндсэн хуулийн төсөлд найруулгын өөрчлөлтөөр “Стратегийн ордын 51 хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томьёолол оруулах санал гаргасан.

 

Харин бусад гишүүн уг саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй гэдгийг хэлж, бүлгийн болон Байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй. Үүний зэрэгцээ энэхүү заалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад халтай бөгөөд 2011 онд уул уурхайн тэг зогсолт давтагдах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм.

Тиймээс УИХ-ын дарга чиглэл өгсний дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийнхэн хуралдаж, санал боловсруулсныг Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжив.

Тодруулбал, ажлын хэсгийнхэн “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчилжээ. Энэхүү заалтын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Стратегийн орд, баялгийн 51-ээс дээш хувь нь ард иргэд, төрийн мэдэлд байх гишүүдийн санал ерөнхий утгаараа дэмжигдлээ. Харин энэхүү заалтыг оруулснаар 2011 оны уул уурхайн салбарын тэг зогсолт давтагдах нь гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь байгалийн баялагтай холбоотой өөрчлөлт гэж үзэж байна. Тиймээс нэлээд сайн зохицуулалт хийх ёстой. Бид байгалийн баялаг ихтэй мөртлөө үүнийг улс орны хөгжилд зарцуулж чаддаггүй.

Ард иргэд нь, улс нь ч ядуу байна. Үндэстэн дамнасан корпорациуд байгалийн баялгийг ашиглахдаа хэдхэн хүнийг авлигадаж, хууль бус гэрээ байгуулахын зэрэгцээ өөрсдийн таалалд нийцүүлэн органик хуулиудыг өөрчилдөг. Тиймээс баялгийн зохицуулалтыг органик хуулиар шийдвэрлэхгүйгээр Үндсэн хуульдаа тодорхой зааж өгье гэдэг үүднээс энэ саналыг аль эрт гаргасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байгалийн баялагтай холбоотой чухал заалтын нэг нь “байгалийн баялаг бол төрийн, нийтийн өмч мөн” юм. Харин үүнд стратегийн ордуудыг заавал тусгах санаачилгыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гаргасан.

Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордуудын дийлэнх хувийг төр, ард түмний мэдэлд байх ёстой. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх хувь нь ард иргэдэд ногдож байх зохицуулалтыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой баялгаа хэрхэн ашиглах, үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгээ Үндсэн хуульд оруулж өгөх ёстой.

-Төрийн, нийтийн гэхээр яг хэнийх нь өмч вэ гэсэн эргэлзээ үүсэж байна л даа?

-Тийм эргэлзээ байх шиг байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмч, нийтийн өмч гэж тусдаа заасан байдаг. Нийтийн зориулалттай өмчийг хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон эд хөрөнгийг хэлэх зохицуулалттай. Тэгэхээр энэ нь нэлээд ахиц дэвшилтэй заалт болсон гэж болно.

-Гишүүдийн гаргасан саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй гэж байсан ч утгыг нь өөрчлөн хуралдаанаар дэмжлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Найруулгын өөрчлөлтөөр оруулахгүй гэж хэсэг маргалаа Энэ саналыг яагаад найруулгын өөрчлөлтөөр авч үзэх ёстой вэ гэвэл өмнөх заалтад нь байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч гээд заачихсан Тиймээс стратегийн орд нь төрийн, нийтийн өмч шүү гэдгийг илүү ойлгомжтой найруулж, эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс энэ саналыг дэвшүүлсэн.

Мөн 50+1 хувь гэж төсөлд тусгах санал гаргасан ч эцсийн найруулгад тоо тусгаж болохгүй учраас дийлэнх гэдгээр бичихээр болж. хуралдаанаар дэмжлээ.

-Гол нь гаднын хөрөнгө оруулагчдад их халтай зохицуулалт боллоо гэсэн шүүмжлэл гарч байна л даа?

-Гаднын хөрөнгө оруулагчдад халтай гэдэг байдлаар асуудлыг хөндөж байгаа гишүүд нэлээд байсан. Гэхдээ яг юунаас болж гаднын хөрөнгө оруулагчид зугтаах юм бэ гэхээр эдийн засгийн хор хохирлыг жишээ гаргаж дэвшүүлж чадахгүй байгаа юм.

Ерөөсөө хор хохиролтой л гэж хэлж байна. Энэ нь зүгээр л үгүйсгэхийн тулд үгүй гэж хэлж байгаа хүмүүсийн эсэргүүцэл. Харин бид ямар гарц гаргалгаа байгаа, яаж харилцан үр ашигтай болох вэ гэдгийг жишээтэй нь хамт үндэслэлээ дэвшүүлсэн. Үүнийг няцааж чадахгүй байгаа юм.

-Гаднын компаниудын хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалт өөрчлөгдөх үү?

-Хөрөнгө оруулалтын хувьд одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжоороо л явна. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах байх.

-Та Байнгын хорооны хуралдааны үеэр “Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжих байх гэж итгэж байсан” гэж хэлсэн. Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм уу?

-Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжинэ гэж итгэж байлаа. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өргөн мэдүүлсэн саналуудаа буцааж татахаа мэдэгдсэн. Ингэхдээ гишүүдийн тоо, парламентын хугацааг нэм, шүүхтэй холбоотой зохицуулалтыг буцаа гэж шахалт үзүүлсэн.

Ингэж шахалт үзүүлсэн шигээ байгалийн баялгийн зохицуулалтад шахалт үзүүлсэнгүй. Зөвхөн стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласан үр өгөөжийн ихэнхийг ард түмний мэдэлд байлгахаар шахалт үзүүлсэн бол энэ асуудал илүү хурдан шийдэгдэх байсан болов уу.

"Үндэсний шуудан" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 1 цаг 50 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 1 цаг 51 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 1 цаг 52 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 1 цаг 53 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 2 цаг 11 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 2 цаг 11 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 2 цаг 12 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 2 цаг 14 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 2 цаг 16 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 2 цаг 17 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 2 цаг 20 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 2 цаг 21 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 2 цаг 23 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 2 цаг 24 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 2 цаг 26 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 2 цаг 27 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 2 цаг 28 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 2 цаг 29 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 2 цаг 30 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 2 цаг 33 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top