x

Ихэнх нутгаар бороо орж, уулархаг нутгаар цас орно

2019 оны 09 дүгээр сарын 10-ний 20 цагаас 09 дүгээр сарын 11-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд     7-12 метр. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд    7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 12-нээс 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Цаг уур, орчны шилжилгээний газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 3 цаг 25 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 3 цаг 29 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 3 цаг 30 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 3 цаг 32 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 3 цаг 34 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 3 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 3 цаг 36 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 3 цаг 38 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 4 цаг 17 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 5 цаг 49 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 5 цаг 51 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 5 цаг 53 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 6 цаг 59 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 7 цаг 41 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 7 цаг 45 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 7 цаг 46 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 7 цаг 48 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 7 цаг 49 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 7 цаг 52 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 7 цаг 54 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top