x

2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжлэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дахин завсарлага авч байгааг бүлгийн дэд дарга Ж.Алдаржавхлан мэдэгдэв. Бүлгийн дэд дарга “МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлага байгаа учраас завсарлага авч байна” гэв.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын бүлэгт 15:30 цаг хүртэл завсарлага өгөв.

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн төсөл мөн Ухаа худаг ордтой холбоотой асуудлаар Түр хороо байгуулан ажиллах тухай тогтоолын төсөл зэрэгтэй холбогдуулж завсарлага авсан юм.

МАН-ын бүлгийн чуулганы хуралдаанаас авсан хоёр дахь завсарлагын хугацаа дуусч, чуулганы хуралдаан эхлэв. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Эдийн засаг, хөгжлийн яам өөрөө прогноз хийгээд явж байгаа. Алт тогтмол өсөж ирсэн, гэтэл хөрөнгө оруулалт менежментийнхээ компанийг хөдөлгөж чаддаггүй, Засгийн газар дээр ажил хийгдэхгүй байна. Эдийн засаг хөгжлийн яам юу зөвлөдөг юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн санг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцдаг. Хөгжлийн сан ямар төсөл хөтөлбөрийг саэнхүүжүүлэх вэ гэдэг жагсаалтыг УИХ- аар батлуулах хууль эрх зүйн орчинд ажилладаг. Одоо Хөгжлийн сан дээр хуримтлал байхгүй. Д.Цогтбаатар гишүүний хэлж байгаагаар хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад эрсдэлгүй хөрөнгөд хөрөнгө оруулах, хувьцаа авах, Засгийн газрын бонд, үнэт цаас авах чиглэлээр ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Хөгжлийн санг санхүүжүүлэх зорилгоор хуулийн төсөл дээр ажиллаж байна. Удахгүй оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-МАН-ынхан төсвөө мартсан уу, ажлаа хийе.  Ажилт хаялт зарлаад байгаа юм уу. УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс долоо нь л байна. Ажил хаялтаа албан ёсоор зарлах юм уу, цалингаа нэмье гээд байгаа юм уу?

Засгийн газар есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны төсөв өргөн барьсан, түүнээс хойш 76 хонолоо. 76 хоногийн  56-д нь та нар зодолдлоо. Гурав дараалан ялчихаар "надад хэн хэлж, нохойг хэн саах юм" гэсэн байдалтай ханддаг юм байна. Намынх нь зовлон төрийн зовлон болдог юм байна. Чуулгандаа суухгүй байгаа гишүүдийг дахиж битгий сонгоорой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 1 цаг 45 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 1 цаг 48 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 1 цаг 49 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 1 цаг 51 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 53 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 1 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 1 цаг 56 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 1 цаг 58 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 2 цаг 36 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 4 цаг 8 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 4 цаг 11 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 4 цаг 12 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 5 цаг 18 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 6 цаг 0 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 6 цаг 4 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 6 цаг 5 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 6 цаг 7 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 6 цаг 8 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 6 цаг 11 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 6 цаг 13 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top