x

Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооноос Газрын тухай хууль тогтоомж, газрын харилцааны талаар НИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих болон ирэх оны нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа удирдан явууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Б.Сэмжидмаа, Э.Одонтуяа, Д.Ихбаяр, Т.Батцогт, Г.Батбаяр, Т.Отгонболд, Д.Отгонсүрэн, О.Зундуйдорж нар оролцож хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор албаныхнаас тодруулга авлаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон ирэх 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн онцлог зэрэг холбогдох асуудлын талаар танилцуулав. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд тухайн дүүрэгт төлөвлөсөн газар зохион байгуулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын хүрээнд танилцуулга, мэдээлэл өглөө.

НГЗБА-ны Газар чөлөөлөх 1, 2 дугаар хэлтсийн дарга Б.Жамсран, Б.Мягмарсүрэн нар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хүргэв.

Харин НИТХ-ын төлөөлөгчид газар зохион байгуулалт, чөлөөлөлт, нөхөр олговор зэрэгт иргэдийн саналыг хэрхэн тусгаж байгаа, газар эзэмшигч иргэдийн эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар тодруулж, цаашдаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх чиглэлээр санал дүгнэлтээ нэгтгэхийг санууллаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсөн хөгжлийн хорооны гишүүн Д.Отгонсүрэн Налайх дүүргийн гэр хороолол бүхий 3,4-р хорооны суурьшлын бүсийн дунд 2000м2, 1-р хорооны суурьшлын бүсийн дунд 2000м2-аас доошгүй газрыг чөлөөлж спортын талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал дэвшүүлснийг дэмжихээ илэрхийллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 1 цаг 36 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 1 цаг 39 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 1 цаг 40 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 1 цаг 42 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 44 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 1 цаг 46 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 1 цаг 47 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 1 цаг 49 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 2 цаг 27 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 3 цаг 59 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 4 цаг 2 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 4 цаг 3 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 5 цаг 9 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 5 цаг 51 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 5 цаг 55 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 5 цаг 56 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 5 цаг 58 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 5 цаг 59 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 6 цаг 2 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 6 цаг 4 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top