x

У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэн гэж яасан ханаж цаддаггүй хүн бэ?

Сүүлийн үед нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр дуулиан болж, олон нийтийг талцуулж буй Тост, Тосонбумбын ордтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр харьяалах яам, агентлаг болон хууль, хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж уулзлаа.

Тэрээр Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн байна. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-"Уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархиуд уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумынхан уйлаад ярьж байна, та нар зурагтаар харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй, онгон дагшин байгаль, эко системээ аварч үлдэхийг хүсч байна. Үүнд буруу юм юу байна? Ард түмэн газар нутгаа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ? Анхнаасаа хууль бусаар ологогдсон лиценз гэж би бодож байгаа. Сумын иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахгүйгээр шууд шийдвэр гаргаад Байгаль орчны яаманд ирүүлсэн гэсэн. Энэ талаар би та нарт 2-3 удаа үүрэг даалгавар өгсөн. Нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж нөхөрт хэд хэдэн удаа хэлж байсан. Яасан цадаж ханадаггүй шунал вэ?

Олигархиуд албан тушаалтнуудад авилгаддаг байсан бол одоо ард түмнийг авилгадах гэж оролдож байна. Гурван тэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн уйлаад ярьж байна, сумынхаа удирдлагуудын тухай. Хэлэлцүүлэгт оролцох гэж ирсэн 40 гаруй хүнийг 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж байна. Яагаад үүнийг шалгахгүй байна, цагдаагийн дарга аа, тагнуулын арга аа? Хэрэг үүсгээд шалга, үүнийг. Тэр 370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ? Ерөнхий сайд жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байдаг, үр дүн нь хаана байна? Шударга ёсыг тогтоох ёстой, сайд нар аа. Ашигт малтмалын лицензийг нь цуцлах ёстой.

Тост, Тосон бумбын ордыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах ёстой, Байгаль орчны сайд аа. Ашигт малтмалын газрын дарга өнөөдөр шийдвэрээ гаргаад лицензийг нь цуцал. Аваачаад тавьчихсан машин, техник хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө очоод ажил. Хууль бусаар олборлолт явуулсан тэр компаниар нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хийлгэж чадахгүй бол та нар ажлаа өг. "Сауд Гоби"-гоос гадна дахиад 3-4 компани өнөө маргаашгүй ухах гээд хүлээж байгаа. Тэдний ч гэсэн тусгай зөвшөөрлийг цуцал. Одоо ашиглаж байгаа уул уурхайнуудаа л ашигла, Тавантолгойгоо, Оюутолгойгоо ашигла, одоо ашиглаж байгаа уурхайнуудаа л ашигла. Бусдыг нь цэгцэл, Д.Сумьяабазар сайд аа. Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой.  Монголын хууль, шүүхийн байгууллага шударгаар ажиллана гэдэгт би итгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.212.116.143)
    тийм л сүрхий юм бол өрөөндөө оруулж байгаад шанаадаач
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 5 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 6 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 7 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 8 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 26 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 26 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 27 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 8 цаг 29 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 8 цаг 31 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 8 цаг 32 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 8 цаг 35 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 8 цаг 36 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 8 цаг 38 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 8 цаг 39 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 8 цаг 41 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 8 цаг 42 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 8 цаг 43 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 8 цаг 44 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 8 цаг 45 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 8 цаг 48 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top