x

Нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө сэрүүсч 8-13 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 25-26-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун  аймгуудын нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 7 цаг 34 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 7 цаг 38 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 7 цаг 39 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 7 цаг 41 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 43 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 7 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 7 цаг 45 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 7 цаг 47 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 8 цаг 26 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 9 цаг 58 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 10 цаг 0 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 10 цаг 2 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 11 цаг 8 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 11 цаг 50 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 11 цаг 54 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 11 цаг 55 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 11 цаг 57 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 11 цаг 58 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 12 цаг 1 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 12 цаг 3 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top