x

Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв:

22, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 22, 25-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 9 цаг 13 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 9 цаг 16 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 9 цаг 17 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 9 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 22 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 9 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 9 цаг 24 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 9 цаг 26 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 10 цаг 5 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 11 цаг 37 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 11 цаг 39 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 11 цаг 41 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 12 цаг 47 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 29 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 13 цаг 33 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 13 цаг 34 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 13 цаг 35 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 13 цаг 36 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 13 цаг 40 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 13 цаг 41 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top