x

Зарим нутгаар бага зэргийн цас орно

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг, Булган аймгийн хойд, Сэлэнгэ, Төв аймаг болон Дундговь аймгийн баруун, Архангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Эдгээрээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 24 см, Хяргас, Малчин суманд 20 см, Баруунтуруун суманд 19 см, Улаангом суманд 18 см, Завхан аймгийн Баянтэс суманд 16 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 15 см, Улиастай хотод 14 см зузаан цастай байна.

Энэ долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч суларч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-9 хэмээр дулаарлаа. Ойрын таван хоногийн цаг агаарын төлөв байдлын мэдээнээс харахад, энэ сарын 23-нд төв аймгуудын нутгийн хойд, 24-нд нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмээс дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна гэж Ус, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 9 цаг 10 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 9 цаг 13 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 9 цаг 14 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 9 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 19 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 9 цаг 20 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 9 цаг 21 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 9 цаг 23 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 10 цаг 1 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 11 цаг 33 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 11 цаг 36 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 11 цаг 37 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 12 цаг 43 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 25 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 13 цаг 29 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 13 цаг 30 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 13 цаг 32 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 13 цаг 33 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 13 цаг 37 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 13 цаг 38 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top