x

Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол орны нэн ховор, үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй “Ай Ви Би” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэн, төлөөллийг хүлээн авч уулзав.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ болж буй тус байгууллага нь яамтай байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, судалгаа, мониторингийн ажлыг дэмжих, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой, үр дүнд суурилсан үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллаж байна.

Үүнд мазаалай баавгайн амьдрах нутагт нэмэлт тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх, түгээх үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг бүрэн хариуцан санхүүжүүлсэн. Энэхүү дэмжлэг нь Алтайн өвөр говийн байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардаг мазаалай баавгайн идэш тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хамгааллын өдөр тутмын үйл ажиллагаа, тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм.

Гэрэл зургийн үзэсгэлэн, судлаачдын илтгэл, уулзалт, хэлэлцүүлэг, баримтат киноны үзвэр, хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээний зардлыг санхүүжүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 400 орчим сурагч, их, дээд сургуулийн 65 оюутан, судлаач болон бусад оролцогчийг хамруулж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн танхимаар нийт 600 орчим хүүхэд, залуус, мазаалай баавгай болон говийн бүсийн ховор амьтдын амьдрал, амьдрах орчин, судалгаа, хамгааллын ажлыг харуулсан 50 гэрэл зургаас бүрдсэн зөөврийн үзэсгэлэнг бэлтгэж өгсөн зэрэг бодит ажлуудыг дурдаж болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих дэлхийн химийн бодисын мониторингийн шинэ төсөлд нэгдэв 7 мин Элчин сайд Ц.Мөнх-Оргил итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 11 мин Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 17 мин В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах тухай хэлэлцлээ 22 мин Үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ 28 мин Монгол-Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны 6-р хурал боллоо 53 мин Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ 59 мин С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна 1 цаг 11 мин Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг чиглэл болгов 2 цаг 4 мин Аймгийн наадмаар анх удаа жороо морины уралдаан зохион байгууллаа 2 цаг 45 мин Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 3 цаг 12 мин Ай.Төмөр-Очирыг Ардын уран зохиолч цолоор шагналаа 3 цаг 34 мин Балогуны талаарх ФИФА-гийн шийдвэрийг шүүмжилжээ Өчигдөр 10 цаг 18 мин Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Өчигдөр 10 цаг 09 мин Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцом бууруулжээ Өчигдөр 09 цаг 59 мин Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Өчигдөр 09 цаг 45 мин АНУ: Тусгаар тогтнолын баярын үеэр долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ Өчигдөр 09 цаг 36 мин “Үзэсгэлэнт Хятад улс”-ыг цогцлоох төлөвлөгөөг нийтэлжээ Өчигдөр 09 цаг 26 мин Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Өчигдөр 09 цаг 20 мин COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна Өчигдөр 09 цаг 16 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их зас... ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн ...
Top