x

Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидтай уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Туркт болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, дайныг зогсоох гарцыг эрэлхийлэхэд дахин түлхэц үзүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан ням гаригт мэдэгджээ.

Д.Трамп дээд хэмжээний уулзалтад оролцохоор мягмар гаригт Туркт хүрэлцэн ирнэ, дээд түвшний уулзалтыг зохион байгуулагч орны Ерөнхийлөгч Тайип Эрдогантой эхний уулзалтаа хийнэ. Д.Трамп мөн Сирийн Ерөнхийлөгч Ахмед Аш-Шараатай уулзаж, хэвлэлийн хурал хийнэ гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр Д.Трамп лхагва гаригт Зеленскийтэй уулзаж, "дайныг хэрхэн зогсоох" талаар хэлэлцэх ажээ. Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн хэдэн сарын хугацаанд тулааны талбарт талуудын аль аль дорвитой ахиц гаргаж чадахгүй байна. Ерөнхийлөгч энэ дайныг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа" гэжээ.

Д.Трамп НАТО-гийн холбоотнууддаа батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг уриалах бөгөөд энэ байр сууриа холбоотнууддаа биечлэн илэрхийлэх аж. Дээд хэмжээний уулзалтын үеэр олон тэрбум ам.долларын өртөгтэй батлан хамгаалах салбарын хэлэлцээрүүдийг зарлана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлсэн хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Европын албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Д.Трамп Р.Эрдоган, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нартай ойр харилцаатай байдаг тул дээд хэмжээний уулзалтыг саадгүй явуулах баталгаа болно гэж найдаж байна. Гэсэн хэдий ч Ираны дайн болон АНУ-ын Ерөнхийлөгч НАТО-г байнга шүүмжилдгээс үүдэлтэй Атлантын далай дамнасан үл ойлголцол хэвээр байгаа тул европчуудын хувьд тодорхойгүй байдалд байна.

Д.Трамп өмнө нь Ираны эсрэг АНУ-Израилын дайнд НАТО-гийн гишүүн орнууд АНУ-д хангалттай тусламж үзүүлэхгүй байна хэмээн мэдэгдэж байсан. Бямба гаригт АНУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 90 минутын турш утсаар ярьж, Украины дайныг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьсан тухай Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ням гаригийн өглөө хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн Д.Трамп өмнө нь мөргөлдөөний улмаас хоёр тал асар хохирол амсаж байгаад харамсаж буйгаа удаа дараа илэрхийлж байв. Украины тал сүүлийн саруудад Оросын давшилтыг сааруулж чадсанаар В.Путинд ирэх дарамтыг нэмэгдүүлээд байгаа юм.

АНУ-ын өндөр албан тушаалтны тэмдэглэснээр, Д.Трамп В.Зеленскийтэй ярилцсаныхаа дараа В.Путинтэй дахин холбогдож магадгүй байна. В.Зеленский өнгөрсөн сард В.Путинд хандан ганцаарчилсан уулзалт хийхийг санал болгосон боловч Кремлийн удирдагч татгалзсан юм.

Мөргөлдөөнийг зохицуулах аливаа шийдэлд Украины Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа авахаар тусгагдсан байх ёстой гэж Оросын тал мэдэгдэж байгаа бол Украины тал үүнийг эрс няцаасаар байгаа юм.

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 2 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 12 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 8 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 12 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 20 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 37 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 45 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 18 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 24 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 29 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 39 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл Өчигдөр 11 цаг 12 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top