x

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испанийн хөл бөмбөгийн шигшээ баг Португалын багийг 1:0-ээр хожиж, Мексик, АНУ, Канад улсуудад зохион байгуулж буй 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн наймд шалгарлаа. Португалын довтлогч Криштиану Роналдугийн хувьд ДАШТ-ий талбайд сүүлчийн удаа гарлаа. 

Өдгөө 41 настай Роналду энэ удаагийн ДАШТ түүний хувьд хамгийн сүүлчийнх байх болно гэдгийг өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм. Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан дээд амжилтын эзэн, "Алтан бөмбөг"-ийн (Ballon d'Or) таван удаагийн шагналт тэрбээр зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болсон билээ. Португалчуудын хувьд өндөрлөж буй энэ удаагийн тэмцээнд тэрбээр 5 тоглолтод оролцож, 3 гоол оруулсан бөгөөд нийт 6 тэмцээнд 11 гоол оруулсан амжилт үзүүллээ. Роналду Португалын шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ДАШТ-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 2006 оны дөрөвдүгээр байр юм.

Роналду ДАШТ-ий сүүлчийн тоглолтоо гарааны бүрэлдэхүүнд эхлүүлсэн. Гэвч түүнд гоол оруулах ганцхан бодит боломж гарсан юм. Эхний хагаст Жоау Феликс хаалганы өмнөх бүс рүү ирсэн дамжуулалтыг мөргөж Роналдуд хаяж өгсөн боловч Роналду хүчтэй цохиж чадаагүй тул Испанийн хаалгач Унаи Симон бөмбөгийг төвөггүй барьж авлаа. Ерөнхийдөө тоглолт эн тэнцүүхэн өрнөлөө. Тоглолтын төгсгөл хүртэл 0:0 харьцаатай байсан ч багууд бие биенийхээ хаалганы орчимд аюултай мөчүүдийг үүсгэж байв. Тэдгээрийн нэгэнд хамгаалагч Нуну Мендешийн цохисон бөмбөг өөр тоглогч дээр ойж, Симоны хаалганы хөндлөвчийг оносон юм.

Испаничууд довтолгоонд арай илүү аюул тарьж байлаа. "Улаан фури"-гийн хөлбөмбөгчид гурван ч удаа аюултай довтолгоо хийж, Португалын хаалгач Диогу Кошта үнэхээр ур чадвар гарган багаа аврав. Испанийн 18 настай тоглогч Ламин Ямаль төдийлөн онцгой аюул тарьж чадсангүй. Мендеш бэртлийн улмаас сэлгээнд суусан нь тоглолтыг эргүүлэх чухал мөч болсон байж магадгүй юм. Түүний оронд 56 дахь минутад Нельсон Семеду талбайд гарсан.

Испанийн шигшээ баг энэ ДАШТ-д чадварлаг хослолуудыг үзүүлээд байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Португалтай хийсэн тоглолтын шийдвэрлэх гоол байлаа. Үндсэн цаг дээр нэмэлт эхний минутад Родри болон сэлгээгээр орж ирсэн Ферран Торрес, Микель Мерино нар гоолын довтолгоог зохион байгуулав. Талбайн төвд гарсан энгийн алдааны дараа испаничууд бөмбөгийг тоглолтод хурдан оруулж, Родри Торрест дамжуулалт өгч, Торрес бөмбөгийг торгуулийн талбай руу илгээснээр Мерино Коштаг хууран гоолдсон юм. Энэхүү хослол маш энгийн бөгөөд чадварлаг байсан тул португалчууд ийм эргэлтэд бэлэн байж чадсангүй.

Сонирхолтой нь Роналду энэ шатнаас хасагдах хувь тавилангаа өөрөө зөгнөчих шиг болсон. Хоёрдугаар хагасын ус уух хоёр дахь завсарлагааны үеэр Роналду арын албаны ажилтнуудын нэгэн чемоданыг өөр рүүгээ татаж, дээр нь суусан юм. Энэ нь бүтэлгүй зөгнөл болж таарав. Одоо Роналду ДАШТ-ээс ачаа тээшээ баглаад буцаж байна. Тоглолт дууссаны дараа Роналду нулимсаа барьж чадаагүй юм.

"Гайхалтай үе байлаа"

Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, испани мэргэжилтэн Роберто Мартинес тоглолтын дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.

"Португалын ард түмэн энэ баг, эдгээр тоглогчоор бахархаж болно. Харамсалтай байна. Бид ч бас хаалганы хөндлөвч оносон. Бид тоглолтыг нэмэлт цаг руу сунгах эрхтэй байсан гэж бодож байна. Бид сайн хамгаалсан. Дэлхийн аваргад түрүүлэх магадлалтай багийн эсрэг тоглолоо. Магадгүй бидэнд ердөө л аз дутчихлаа. Аз өнөөдөр бидний талд байсангүй, гэхдээ тоглолт маш тэнцүү байсан. Энэ бол гайхалтай үе байлаа. Үгээр илэрхийлшгүй бахархал төрж байна. Португалын нийт ард түмнээс бидэнд өгсөн тэрхүү хүч чадал, эрч хүч үнэхээр гайхалтай байсан" гэж Мартинес хэлэв.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 4 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 14 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 10 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 14 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 22 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 39 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 47 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 20 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 26 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 31 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 40 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 53 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл Өчигдөр 11 цаг 12 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top