x

Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Британи дахь Монголчуудын “Лондон наадам-2026" Вимблдоны зүлэг ногоон дэнж дээр 7 дугаар сарын 5-нд өргөн дэлгэр зохион байгуулав. 

Баяр наадмыг нээж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Мөнхжин үг хэлж, Британид үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсэл санаачилгын байгууллага, холбоод, клубийн төлөөллүүд хүндэтгэлийн жагсаалд оролцон Монгол Улсын Төрийн далбааг цэнгүүлэн залснаар нээлт эхлэв. Энэ үеэр морин хуурын эгшиг, уртын дуу, бий биелгээ, цам бүжиг, урилгаар комедиан Төөгөө, уран бүтээлч Давайдашаа нар мэндчилгээ дэвшүүлж хурсан наадамчдын сэтгэлийг баясгав. 

Үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Б.Батбилиг 3 дахь удаагаа түрүүлж шилжин явах цомын эзэн болсон бол Төв аймгийн Борнуур сумын харьяат сумын заан Ц.Баасанцэрэн анх удаагаа үзүүрлэв. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сумын харьяат сумын заан Д.Баасандорж, Булган аймгийн Бугат сумын харьяат Лондоны начин Д.Очирбат нар үлдэн барилдлаа. 

Мөн “Лондон наадам-2026” сурын харвааг “Есүнгэ Мэргэн” Англи дахь сурын спорт сонирхогчдын клубээс сурын харвааны тэмцээнийг 2026 оны 6 дугаар сарын 14-нд Кембриж хотын Чөрчилл коллежийн талбайд зохион байгуулсан бөгөөд эрэгтэй насанд хүрэгчдийн харваанд 1 дүгээр байрт Б.Гарьд (2024, 2025, 2026), 2 дугаар байрт Т. Баянжаргал, 3 дугаар байрт Б. Жозеф, эмэгтэй насанд хүрэгчдийн харваанд 1 дүгээр байрт Ж. Батчимэг, 2 дугаар байрт Г. Анужин, Ч.Ариунгэрэл, 3 дугаар байрт Сачираа орж, нар тус тус байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнуулсан юм. 

Наадмын үеэр Британи дахь Монголчуудын холбоод, клуб, хувь хүмүүсийн санаачилга, дэмжлэгтэй уламжлал болсон нас насны хүүхдүүдийн оролцсон хурдан морьдын уралдааны үлгэрлэл арга хэмжээ, Дээлтэй Монгол наадам-сайхан Монгол хувцастан уралдаан, Үндэсний шагайн харвааны цуваа харвааны тэмцээн, олс таталтын тэмцээн болон наадмын азтанг шалгаруулав. 

“Лондон наадам 2026” баяр наадмын Ерөнхий продюсер, найруулагчаар СТА М.Мөнхзоригт ажилласныг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 4 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 0 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 4 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 12 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 29 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 37 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 10 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 16 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 21 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 30 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 43 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 52 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top