x

Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Франц, Испани, Португал, Грект томоохон түймэр үргэлжлэн ассаар байгаа бөгөөд эрх баригчид олон мянган хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ түймэртэй тэмцэхээр олон мянган аврагч, гал сөнөөгчийг дайчлаад байгаа тухай мэдээлжээ. 

Францын өмнөд нутгийг түймэр бүрхэв

Түймрийг унтраахаар олон мянган гал сөнөөгч, нисэх онгоц, тусгай зориулалтын техник хэрэгслийг илгээгээд байна. Францын өмнөд нутагт гарсан түймрийн улмаас хоёр хүн хүнд бэртэж, аюултай бүсээс 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Долоодугаар сарын 4-ний орой Францын Дорнод Пиреней мужийн Перпиньян хотын ойролцоо хүрэхэд хэцүү бүсэд томоохон түймэр гарсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд 700 орчим гал сөнөөгч, 200 нэгж техник, мөн 10 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа аж.

Хүнд бэртсэн хүмүүсийн дунд нэг гал сөнөөгч болон нэг орон нутгийн оршин суугч байгаа бөгөөд эрх баригчид 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

"Дорнод Пиренейд дэгдээд буй урьд өмнө байгаагүй том хэмжээний ойн түймрийг унтраахын тулд гал түймэртэй тэмцэх асар их хүч, дотоодын аюулгүй байдлын алба болон төрийн бүх байгууллагын оролцоо шаардлагатай байна" гэж тус мужийн захирагч Реньо де ла Мотте мэдэгдсэн байна.

Францын эрх баригчдын мэдээлснээр, тус улсын 41 мужид ойн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байх бөгөөд үүнээс долоод нь хамгийн дээд түвшний аюулын түгшүүр зарлажээ.

Салоники хотыг хорт утаа бүрхэв

Грекийн Салоники хотын ойролцоох хог хаягдал боловсруулах үйлдвэрт гал гарчээ. Өтгөн хар утаа хотын төв хүртэл тархсан тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, мөн цонхоо хаалттай байлгаж, хорт утаанд өртөхөөс сэргийлэхийг зөвлөсөн байна.

Мөн ойролцоох гурван суурингийн оршин суугчдыг болон байнгын асаргаа шаардлагатай 157 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Санамсаргүйгээр гал алдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 76 настай эрэгтэйг цагдаа нар саатуулжээ. Мөн Афин хотын баруун хэсэгт томоохон ойн түймэр дэгдэж, 210 гал сөнөөгч, сайн дурынхан болон нисэх хүчнийхэн түймэртэй тэмцэж байна.

Испанид 2200 орчим га талбай түймэрт шатжээ

Испанийн зүүн хойд нутгийн Жирона мужид долоодугаар сарын 3-нд гарсан ойн түймэр ассаар байгаа бөгөөд EFE агентлагийн мэдээлснээр, түймэрт өртсөн талбайн хэмжээ 2200 орчим гад хүрчээ.

Португалд 12 мянган га талбай түймэрт өртөв

Португалын Возела мужид долоодугаар сарын 2-нд гарсан түймэртэй гал сөнөөгчид тэмцсээр байгаа бөгөөд түймэртэй тэмцэх ажиллагаанд 1200 орчим аврагч, 400 нэгж техник, 15 нисэх онгоц оролцож байна.

Түймэрт өртсөн талбай 12 мянган гад хүрчээ. Хөрш Испани улсаас 120 гал сөнөөгч, 45 нэгж техник илгээсэн байна. Долоодугаар сарын 5-ны байдлаар түймрийн томоохон голомтуудыг хяналтад авсан хэдий ч Португалын хэвлэлүүдэд мэдээлснээр зарим хэсэгт гал бүрэн унтраагүй хэвээр байна. 

Европ тивийг зургаадугаар сараас эхлэн нөмөрсөн хэт халууны улмаас дээрх орнуудад ойн түймэр дэгджээ.

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 16 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 12 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 16 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 24 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 41 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 49 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 22 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 28 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 33 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 43 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 22 цаг 56 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 4 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 13 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 25 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 29 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 36 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 45 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top