x

Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов

Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотноо зохион байгууллаа.

Уулзалтыг нээж БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Е Ли, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар үг хэлэв.

Хуралдааны үеэр Монгол Улсын ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ, “Манай гурван улс олон зууны турш уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн ирсэн. Шинэ зуунд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ агуулгаар баяжиж байна. Хэдэн зууны өмнө цай тээсэн жингийн цуваа явдаг байсан тэр зам өнөөдөр гурван улсын ард түмний найрсаг харилцаа, соёл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх гүүр болж, аялал жуулчлалын салбарын шинэ бүрдэл болон өргөжиж байна. Ингэснээр бидэнд “Цайны зам”-ын аялал жуулчлалын брэндийг бий болгох, хамтарсан маркетингийн үйл ажиллагаа явуулах, зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчин татах боломж бүрдсэн” гэдгийг онцлов.

Монгол Улсад ирдэг жуулчдын зах зээлийг БНХАУ болон ОХУ-ын жуулчид тэргүүлдэг. 2025 онд Монгол Улсад нийт 847 мянга гаруй гадаадын жуулчин зочилсноос БНХАУ-ын жуулчин давхардсан тоогоор 242 мянга, ОХУ-ын жуулчин 230 мянга байв. Харин Монгол Улсаас БНХАУ-ыг зорьсон жуулчин давхардсан тоогоор 1 сая 575 мянга, ОХУ-ыг зорьсон жуулчин 270.6 мянга байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Дархан-Уул аймагт зохион байгуулсан гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын IX уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан бөгөөд энэ хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлээд байна. Үүнд:

Авто ралли: Монгол, Хятад, Орос гурван улсын “Цайны зам”-ын нэрэмжит брэнд аяллыг хөгжүүлэх зорилгоор нөхөрсөг авто раллиг 2026 оны 6 дугаар сарын 20-30-нд зохион байгуулав. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршрутаар явагдсан бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн оролцов.

Өвлийн аялал жуулчлал: Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын хоккейн баг тамирчидтай “Хоккейн нөхөрсөг тэмцээн”-ийг зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэв.

Шууд нислэг: БНХАУ-ын Бээжин хотоос Монгол Улсын Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу “Бээжин-Мөрөн-Бээжин” чиглэлийн шууд нислэгийг 2026 оны 7, 8 дугаар сард үйлдэхээр бэлтгэл хангаж байна.

Бодлогын дэмжлэг: Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Хил орчмын аялал жуулчлалын чадавхыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлэх” эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон. Энэхүү зорилтод хүрэхэд гурван улсыг дамнасан "Цайны зам" төслийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бодлогын хэрэгжилтийг өөрийн орноос ханган ажиллахаа Монголын тал илэрхийлэв.

Цаашид гурван улс хамтран жуулчдын урсгалыг харилцан солилцох, бүс нутгийн түвшинд хамтарсан “Цайны зам”-ын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, өвлийн болон бусад төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах саналыг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан дэвшүүллээ.

Уулзалтын үеэр талууд “Хуралдааны протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд Монгол, Хятад, Оросын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд Монгол Улсаас Төв болон Дархан-Уул аймаг гишүүнээр элсэх батламжаа гардсан юм.

Дараагийн XI уулзалтыг 2027 онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулахаар тогтлоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 41 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 47 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 39 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 49 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top