x

АНУ: Тусгаар тогтнолын баярын үеэр долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх үеэр тус улсын хэд хэдэн хотод зэвсэгт халдлага гарч, долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай NBC News суваг мэдээлжээ.

Нью-Йорк хотын Брүклин дүүргийн Кони-Айлендад бямба гаригийн орой хар багтай этгээд гэр бүлээрээ баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Халдлагын улмаас найман хүн шархадсаны дотор дөрвөн хүүхэд байгаа бөгөөд цээжиндээ буудуулсан 21 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж. Зэвсэгт этгээд хэргийн газраас зугтсан тул цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Флорида муж улсын Пенсакола хотын төвд ням гаргийн шөнийн 01:00 цагийн орчимд болсон буудалцааны үеэр 19 настай залуу амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Гэмт этгээдийг одоогоор баривчлаагүй байна. Индиана муж улсын Форт-Уэйн хотод ням гаригийн үүрийн 03:00 цагийн үед буудалцаан болсны улмаас нэг эмэгтэй амиа алдаж, найман хүн буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгджээ.

Мөн тус муж улсын Гэри хотод ням гаригийн өглөө болсон хоёр тусдаа буудалцааны үеэр 10 настай хүү амиа алдаж, 50 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа тухай мэдээлсэн байна. 

Калифорни муж улсын Комптон хотод бямба гаригийн 23:30 цагийн орчим Тусгаар тогтнолын баярт зориулсан үдэшлэгийн үеэр буудалцаан болсны улмаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй амиа алджээ. Мөн нэг эрэгтэй, нэг эмэгтэй, нэг охин шархдан эмнэлэгт хүргэгдсэнээс шархадсан эрэгтэйн биеийн байдал хүнд байна.

Охайо муж улсын Дейтон хотын Орегон дүүрэгт долоодугаар сарын 3-ны орой болсон буудалцааны улмаас дөрвөн хүн шархадсан байна. Мөн тус муж улсын Кантон хотод салют буудуулах үеэр салют гэрийнх нь цонхоор орж ирж дэлбэрсний улмаас 46 настай эмэгтэй унтлагын өрөөндөө байхдаа нуруундаа хүнд гэмтжээ.

Миссүри муж улсын Сент-Луис хотод бямба гаргийн шөнө болсон буудалцааны улмаас 17 настай өсвөр насны хүүхэд амиа алдаж, 16 настай хоёр хүүхэд буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Калифорни муж улсын Чино хотод их хэмжээний салют дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтжээ.

Түүнчлэн АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхийн өмнө Вашингтон хотод нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан тухай мөн мэдээлсэн байна.

Kazinform 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 13 цаг 47 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 14 цаг 7 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 14 цаг 13 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 15 цаг 3 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 15 цаг 5 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 15 цаг 17 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 19 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 17 цаг 28 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 19 цаг 13 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 19 цаг 16 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 19 цаг 28 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 20 цаг 21 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 21 цаг 38 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 44 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 21 цаг 50 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 22 цаг 9 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 22 цаг 15 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 22 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 22 цаг 28 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 22 цаг 37 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top