x

МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна...

Парламентын дархлааг хамгаалах нэн хариуцлагатай үүрэг АН-д ирлээ. АН-ын зүгээс, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн барьсан УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь үүнд зориулагдсан хууль байв. Гэвч МАН-ын зүгээс гацаалаа. Тэдний эрх ашигт харшилсан учраас. Засаглалын хуваарилалт нэгэнт алдагдчихсан Монгол улс гэдгээ баталлаа.

Гүйцэтгэх засаглал дотроо Парламентын засаглал нь нэгэнт уусан шингэжээ. Засгийн газрын сайдууд бүгд УИХ-ын гишүүд. Хөрш хоёр “том”-ын хувьд Монгол улс улам л амар хялбар болж байх шиг байна. Өнгөрсөн 30 жилд хоёрын талын нөлөө хийгээд бусад хүчин зүйлсийн өөдөөс манай төрийн өндөрлөгүүдийн хэлдэг тайлбар, улс орны эрх ашгаа авч гардаг үг нь “Парламентаасаа асууя, тэд юу гэх нь үү, тэд л шийднэ шүү дээ...” гэдэг байв. Энэ тайлбарын эсрэг тэд өнгөрсөн хугацаанд ажилласан бололтой. Үр дүнд нь өнөөдөр “Монголын Ерөнхий сайдтай дангаар харьцахад амар болж. Засгийн газрын гишүүдтэй харьцах нь асуудлыг хялбар шийддэг...” рүү явав бололтой. Энэ бодлогын хэрэгжилт өнөөдөр Монголын Хууль тогтоох байгууллагыг улам нэр хүндгүй болгож, хяналтын үүргээ алдаж, Засгийн газрын гишүүддээ барьцаалагдаж, Ерөнхий сайд нь Парламентынхаа дээр нэгэнт заларсан үйл явцаас харагдана. Тэр дээр индэр дээрээс Ерөнхий сайд, кабинетын гишүүд нь УИХ-ын гишүүдээ зандрах болов. Энэ бол Монголын парламентын дархлаа хамгаалалтгүй болсон бодит дүр зураг юм.

Үүний эсрэг зогсох ганц улс төрийн хүчин Ардчилсан Нам. Тус намаас сонгогдсон УИХ-ын 42 гишүүн. Тэд УИХ-ын гишүүн, туршлагатай хуульч Х.Тэмүүжинээр өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль, Чуулганы дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр эдгээр үүссэн нөхцөл байдлыг эхний удаад эмхэлж засахыг, цаашлаад сайжруулахыг зорив. Гэвч МАН, тэдний Засгийн газрын нөлөө үнэхээр дийлдэхгүй байна. Тэд яаж зогсоохоо, царцаахаа, саармагжуулж юу ч биш болгохоо мэдэж байна. Наад зах нь Засгийн газрын зүгээс адил төстэй хуулийн төсөл оруулж ирэх. Өөрсдийн эрх ашгаа бүрэн суулгасан агуулгатай шүү. Ингэдэг аргатай болчихлоо. АН-ын зүгээс “Гүйцэтгэх засаглалын хэт их хууль санаачлах байдлыг хязгаарлах” хуулийн төсөл ярьж эхэлсэн нь МАН-ынхны дургүйг бүр ч хүргэв бололтой.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй нь Монголд нэвт нүүрлэжээ. Монголын бага парламент болох НИТХ дээр юу болов. Нийслэлийн ИТХ-д МАН-ын төлөөлж сонгогдсон 43 хүний 40 нь Улаанбаатар хотын төр захиргаа, нийслэлийн өмчит газруудад дарга хийдэг, нийслэлийн Засаг даргынхаа удирдлагад, түүний таалалд нийцүүлэн ИТХ-даа оролцож байсан нь ард иргэдийн сонголт, төрд төлөөллөө илгээн удирддаг Ардчилсан нийгмийн үнэ цэнийг шавартай хутгасан үйл явц болов. Энэ байдал Их хуралдаа шингэвэл Ардчилсан нийгэм мөн эсэхэд гадна дотногүй эргэлзэхэд хүрнэ. Ийм зүйл рүү явж байна. Гадна дотны асар том нөлөө үүнийг гол “бай”-гаа болгон, монголын нийгмийн сэтгэл зүй дээр ажиллаж байна. Үүнийг өнөөдөр АН л барьж авч засч залруулахгүй бол цаашдаа юу болох вэ. Гарц нь хуулийн засаглалдаа анхаарах, УИХ-ын зүгээс Засгийн газарт ХЯНАЛТ тавих шүү дээ. Хууль батлах ОНЦГОЙ ЭРХ зөвхөн УИХ-д бүрэн хадгалагдах ёстой. Энэ эрхээ алдах юм бол тэгээд дуусна. Гадна талаас ганц хүнтэй ярьж асуудлаа шийддэг байдалд орно. Байдал цааш хэвээр үргэлжилбэл Ерөнхий сайдын гарт бүх эрх мэдэл төвлөрнө. Крымлээс хянасан 70 жил шиг...

Хуульд жижиг зүйл гэж огт байдаггүй. Жижгээс том руу хуулийг сайжруулдаг. Өнөөдөр хуулиар зохицуулж болохгүй асуудал байхгүй. Тийм болохоор Х.Тэмүүжин гишүүний тэр Дэгийн хуульд оруулах гэж зүтгэсэн Ерөнхий сайдын чуулганы танхим дахь суудал ядаж Их хурлын гишүүдтэй зэрэгцэж байрлахаас эхлэх ёстой юм. Гадна байдлаасаа ч Монгол улс парламентын засаглалтай гэчхээд Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь тэднийхээ орой дээр заларч харагдах нь Парламентын засаглалаа доош нь хийж байгаа үйл явц. Эндээс эхлэх ёстой. Цаашлаад УИХ-ын дарга нь ҮАБЗ-д байж Парламентаас гадуур эрх мэдэл хэрэгжүүлэхгүй гэдэг үзэл баримтлал ч Парламентын дархлааны чухал үзүүлэлт шүү. МАН зөвхөн өөрсдийгөө бодож, өөрсдөөрөө хэмжиж эх орны эрх ашгийг хохироож болохгүй. Ард түмний уурыг хүргэж болохгүй. Энэ улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал улам дордож байна. Бүх зүйл эцэс төгсгөлтэй...

Энэ бүгдийг АН мэдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулахыг зорьж байна. Иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж байна. “Хүн төв”-тэй улс төр хийж байгаа хэрэг. Цогцоор шийдэгддэг хууль гэж байхгүй. Хуулийг жижиг жижгээр сайжруулаад явах ёстой. Хамгийн сайн зүйл гэдэг дахин дахин сайжруулалт хийснийг хэлдэг. АН-ын зүгээс өргөн барьсан УИХ-ын тухай хууль, Чуулганы дэгийн тухай хууль нь ийм л үзэл баримтлалтай. Хамгийн гол нь Парламентын дархлааг хамгаалсан хууль юм.

Эцэст нь нэг зүйлийг хэлье. АН-ын зүгээс асуудлыг шинээр тодорхойлж байгаа нь чухал. Парламентын хяналтыг сайжруулах, олонх цөөнхийн тэнцвэртэй байдлыг хангах, мэтгэлцээнийг идэвхжүүлэх... гэхчлэн. Энэ бүгд Парламентын дархлаа. Монголын нийгэмд бүх зүйл Хууль тогтоох засаглалын хяналт дор байх ёстой. Ердөө л энэ. Гэвч МАН, тэдний байгуулсан Засгийн Газар нь Парламентын хяналтаас бүрэн гарах замдаа орлоо. Энэ давралтыг АН-ын зүгээс хуулиар хазаарлан зогсоож чадна.

Өнөөдрийн УИХ-д 126 төрөл зүйлийн гишүүд сонгогдсон Эмч, багш, хуульч, эдийн засагч... бүх мэргэжлийн. Эмч хүн эмчийн нүдээр, инженер хүн мэргэжлийн нүдээр хууль боловсруулахад анхаарна, оролцоно, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан парламентын үнэ цэн энэ. Тэд бүгдээр эн тэнцүү эрхтэй. Гэвч тийм биш болчихсонд АН бухимдаж байгаа. Тийм учраас чуулганы танхимд ил тод мэтгэлцээн өрнүүлэхийг хүсч байгаа. Олон асуудал бий. Тэр бүгдэд тийм үү, үгүй юу гэдэг шийдэл гаргана. Ингэхийн тулд Их хурлын чуулган дээр мэтгэлцэнэ. Яаж гэхээр маш тодорхой хоёр талд хуваагдан МЭТГЭЛЦҮҮЛЭХ. Дүрэм тодорхой, нээлттэй байх ёстой. Тэгээд зад үзэлцүүлэх. Нийгэмд тэр нь ил тод байх. Эрүүл шийдвэр гаргалт, амьдралд хэрэгждэг хууль ингэж батлагдана. Үүнийг л АН хүсч, хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгэсэн. Бүгд гацлаа, царцлаа, хулгайлагдлаа. УИХ-ын бүрэн эрхэд хамаарах чухал асуудлууд хүртэл Засгийн газрын нэг тогтоолоор шийдэгддэг болов. Парламентын бүрэн эрхэнд халдаж, ямар ч дархлаагүй болгож байгаа энэ байдлыг АН хамгаалахаас өөр хэн хамгаалах билээ.

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.88.130.245)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 3 цаг 0 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 3 цаг 6 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 3 цаг 7 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 3 цаг 14 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 3 цаг 21 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 3 цаг 24 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 4 цаг 3 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 4 цаг 48 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 5 цаг 2 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 5 цаг 17 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 5 цаг 22 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 5 цаг 30 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 5 цаг 50 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top