x

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Францын хөл бөмбөгийн шигшээ баг Парагвайн багийг 1:0 харьцаагаар хожсоноор ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа. Ням гарагт шилжих шөнө болсон хоёр багийн тоглолтын үеэр хэт халж байснаас гадна Латин Америкийн баг тун бүдүүлэг бохир байдлаар тогложээ.

АНУ-ын Филафельфи хотод болсон тоглолт эхлэх үед +38 хэм хүртэл халж байсан боловч тоглолтыг хойшлуулсангүй, учир нь, ийм нөхцөлд тоглохыг хоёр баг зөвшөөрсөн бололтой. Харьцуулваас, Оросын Премьер-лигийн дүрмээр бол, агаарын хэм +35-аас давсан үед аль нэг баг талбайд гарахаас татгалзваас тоглолтыг хойшлуулдаг.

Хэт халалт хөлбөмбөгчдөд нөлөөлж байгааг тоглолтын эхний үе харууллаа. Фаворитууд буюу ДАШТ-д түрүүлэх магадлалтай баг болох Францын шигшээ бүх хүчээрээ хаалгаа хамгаалж буй парагвайчуудын хамгаалалтыг сэтлэх аргыг олох гэж хичээж байв. Үүний эсрэг латин америкчууд маш бүдүүлэг бохир тоглож байлаа.

Хоёрдугаар үед тэд бүр ч илүү бохир тоглолт үзүүлэх болов. Ялангуяа хагас хамгаалагч Матиас Галарса эхлээд Мбаппег, дараа нь хамгаалагч Жюль Кундег цохижээ. Гэвч Узбекстаны шүүгч Ильгиз Танташев түүнд шар хуудас өгсөнгүй. Тоглолтын төгсгөлд Галарса Францын багийн Майкл Олисег өдөж байгаад өөрөө цохиулж, өрсөлдөгчөө шар хуудсаар торгуулсан байна.  

Хоёрдугаар үед талбайн ихэнх хэсгийг цэнгэлдэхийн дээврийн сүүдэр халхлах үед францчуудын тоглолт идэвхжлээ. Гэвч халуун агаар тоглогчдод нөлөөлсөөр байв. К.Мбаппе хаалгач Майк Меньяны дамжуулсан бөмбөгийг авч, “чулуу болгох” гэж оролдсоор байтал Парагвайн хамгаалагч Хуан Касерес түүнийг гүйцэж ирлээ.

Харин 61 дэх минутанд Францын багт сэлгээгээр Дезире Дуэ орж ирээд, дриблинг буюу хамгаалагчдыг хууран урагшлах оролдлогыг хоёр удаа хийсний дүнд багтаа пенальти цохих боломжийг авчирч, Мбаппе торгуулийн цохилтыг итгэлтэйгээр гүйцэтгэв. Ингэснээр тэрбээр энэ удаагийн ДАШТ-д оруулсан гоолын тоогоор Л.Месситэй эн зэрэгцсэн бол /7 гоол/ ДАШТ-үүдэд оруулсан нийт гоолын тоогоор /19 гоол/ Аргентины довтлогчид /20/ тун ойртжээ.

"Бохир тоглолтынх нь хариуг бид өгсөн"

Тоглолтын дараа Мбаппе парагвайчуудын бүдүүлэг тоглолтыг шүүмжлэн ярихдаа “Францын шигшээ бол зөвхөн довтолж чаддаг баг биш ээ, бид ямар ч төрлийн, тэр дундаа бохир тоглолт ч хийж чадна. Биднийг гоёлын костюмтай гарч ирээд соёлтой тоглоно гэж өрсөлдөгчид маань бодсон байх, харин бид бохир тоглолт ч хийж чадна. Парагвайчууд хөл бөмбөг тоглох гэж ирээгүй юм байна, хөл бөмбөгийг хэрхэн тоглодог вэ гэдгийг бид тэдэнд үзүүллээ” гэв.   

Мөн Францын шигшээгийн дасгалжуулагч Дидье Дешам парагвайчуудын тоглолтын хэв маягийг рестлинг буюу мэргэжлийн бөхийн барилдааны шоу үзүүлбэртэй харьцуулжээ. “Өнөөдрийн тоглолт нь бидний мэддэг хөл бөмбөг биш, харин рестлингтэй илүү төстэй байлаа. Ийм нөхцөлд тоглолтын хэмнэлийг олж, чанартай тоглолт үзүүлэхэд тун хэцүү” хэмээн тэрбээр ярилаа.

Ташрамд дурдахад, Францын шигшээг 2012 оноос хойш дасгалжуулж буй Д.Дешам ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа багаа ялалтанд хүргэсэн /18 удаа/ дасгалжуулагч болжээ. Түүний удирдлага дор францчууд 2018 оны дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгө медаль хүртэж, 2016 оны Европын аваргаар шалгарсан юм. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-ийг дуусгаад дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөх ажээ.

Ийнхүү Парагвайг хожсон Францын шигшээ баг ДАШТ-үүдэд нийт 150 гоол оруулснаар Бразил /246/, Герман /243/, Аргентины /163/ дараа бичигдэж байна. 

Одоо шөвгийн 8-д тус баг канадчуудыг 3:0-ээр хожсон Мароккогийн шигшээ багтай 10-нд шилжих шөнийн 04:00 цагаас тоглоно. 

ТАСС

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Franz Tost (105.113.12.111)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 07 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 9 цаг 4 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 9 цаг 9 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 9 цаг 14 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 9 цаг 22 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 9 цаг 25 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 10 цаг 18 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 10 цаг 53 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 11 цаг 32 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 14 цаг 46 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 15 цаг 33 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 15 цаг 37 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар...
Top