x

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Шулуухандаа: Засаг огцрохоо больж. Сайд нар зургаан өдрийн өмнө Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд, эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-д мэдүүлсэн.

Тэр үеэр сайд нар: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлж байна гэж байсан. Сайд нарыг тийнхүү хэлэхэд зарим нь: Засаг амар юм болох нь ээ, хэзээ байхдаа засаг нь УИХ-д эрх шилжүүлж байсан юм, УИХ л засагт эрх олгодог, засаг давраад өөртөө Төрийн эрх барих дээд байгууллага цол хайрлах нь дутуу болж гэх чимхээ болсон. Энийг ярихдаа гол юмыг нь олж хараагүй байж. Далдуур учраас харах ч алба, бололцоо хомс. Ар дахь гол юм нь: Засаг огцруулна гэж орилоод байгаа гишүүдэд тойргийг нь услах маягаар мөнгө хаяна шүү гэх санаа байж. Уг суурь нь: АН хаврын туршид засаг огцруулахаар гишүүдийнхээ мутрын тэмдгийг цуглуулсанд. Тэр нь 40 хүрч.

АН-ын дарга тэрийгээ ярьж: Энэндээ хатуу бат зогсоно гэсэн. Бүлгийн гишүүд нь ч дэмжиж. Уулаасаа: АН сөрөг хүчин, сөрөг хүчний цор гагц улс төр эрх баригчдын засгийг огцруулах. Энэ бол дэлхийн улс төрийн жишиг. Муу засгийг удааж болохгүй. Сайн байсан ч энэхүү огцруулах сэдэл байнга гарах жишигтэй. Засаг тэрэнд сандарч. Яг нарийндаа: Эдүгээ засаг огцруулах эсэх бол дан гагц АН-аас болохгүй. МАН-аас л болно. АН: Огцруулъя гээд өргөсөн ч МАН-ын 65 авч үлдэх бүрэн чадалтай. Гэвчиг: МАН доторх 30 ба 33-ын хагарал аниагүй, ангархай хэвээр гэх. Тиймийн учраас: МАН-ын 30-ын бүлэг АН-ын бичигт дөрөөлж хуньчих гээд байж. Тэгээд л засаг АН-ын өргөх бичигнээс бажга авч. Сандраад МАН-ынхаа гишүүдээс: АН-ын эсрэг, засаг огцруулахгүй гэж мутрын тэмдэг цуглуулж өгөөч, мутрын тэмдгээ хайрласан гишүүн болгонд тойргийнх нь төсөвтэй уяад асуудал шийдэж өгье гэж гуйж. Тэр нь бүтэлгүйтсэн байх. Тэгмэгцээ: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлэхээр шийдэж.

Гэтэл нь: Мутрын тэмдгээ хайрлаагүй нэг гишүүн: Яахаараа МАН-ын засгийг огцруулах гээд байгаа юм, юу нь болохоо байчхаав гэж ирээд намын даргаасаа эхлээд, намын бүлгийнхнээ навс загнав шүү, уржигдар. Монголын байтугай дэлхийн улс төрийн түүхнээ сөрөг хүчин нь эрх баригчдаа өмгөөлж ийнхүү амь биеэ үл хайрлан тэмцсэн нь үгүй билээ. Машид содон үзэгдэл. Тэрхүү гишүүн хөөрхий аргагүй байж. Сархад, шатахууны бизнестэй спонсор компани нь уул уурхайн олон толгой ордын нэгийг авахаар тохирч, улс төрийн үйл хэргийг тэрхүү гишүүн хэрэгжүүлж. Аварга тосонгийн тунхаг нэртэй айхавтар томдсон нэртэй, сайд гишүүн гэх хоёрхон хүний хонон өнжсөн уулзалтаас гарсан шийд. Тэрхүү шийд нь олон толгой бүлэг ордын нэгийг эзэмших байснаас энэхүү Аварга тосонгийн тунхаг гэх айхавтар том нэр төрсөн гэх.

Засаг зүгээс энэхүү гагц гишүүнээс тусдаа хүний, өөрийн гишүүдтэй нэлд нь ажиллаж. Тойрогт чинь хөрөнгө оруулалт маягаар шийдье, хэд хэрэгтэй вэ гээд гишүүдийг ганцаарчилсан уулзалтаар барьж авч. Дургүйцэж, хаяж гарсан гишүүн ховор байж. Тамхины цэгийн явган мэдээгээр: Засаг тэрхүү мөнгийг нээрээ л төрийн өмчит компаниас гаргаад УИХ-ын мэдэлд шилжүүлж. Оюутолгойгоос орж ирсэн 1.5 тэрбум доллар ийнхүү засгийн амийг хамгаалах үйлсэд яваад өгч буй гэх. Өнгөрөгч 5 сард засаг мэдээллээрээ: Засаг Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардал арилгах тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнд нь 2.2 тэрбум долларын зардал буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн. Тэрхүү мөнгийг төсөв рүү хийгээд, тэрнийгээ амиа аврахад ашиглаж.

Базах нь ээ: “Засгаа аврах сайд нарын панаал, гишүүд панз” гэх төсөл амжилттай хэрэгжиж. Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч. Оюутолгойгоос бойкот хийж олж авсан 1.5 тэрбум ам.доллараа хэрэглэж. Тамхины цэгийн явган мэдээ шүү, энэ.

Энэхүү явган мэдээ үнэн бол АН нэгэнтээ 40-өөс дээш тооны гишүүн нь мутрын тэмдгээ хайрласан засгийг огцруулах бичгээ УИХ-д өргөнө. Тэрэнтэй нь зэрэгцээд засгийн панаалд орж, мутрын тэмдгээрээ панз хийсэн гишүүд хүний өөрийнгүй: Гадагшаа ниснэ, эсхүл: Бие өвдлөө, эмнэлэгт хэвтэнэ гэх дэг. Зугтаж буй нь тэр. Энэнээс гадна: Тунчиг удалгүй сархадын компанид уул уурхайн бүлэг орд эзэмшүүлэх засгийн шийд гарна...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 32 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 41 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 46 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 16 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 25 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 28 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 10 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top