x

Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө

Прокурор, шүүх, цагдаад өөрийн гэсэн хүмүүстэй, бусдын бизнесийг айлгаж сүрдүүлэх замаар дээрэмддэг гэмт бүлэглэлийг картел гэдэг. Хар тамхины ургамал ургах хамгийн таатай бүс Колумб, Латин Америкийн орнуудад анх үүссэн бохир системийг ийн тодотгодог юм. Картел бол гэмт хэрэгтнүүд нь төртэйгөө зэрэгцэн оршдог, заримдаа төрөөсөө ч давсан том нөлөө сүртэй болж бүхэл бүтэн улсыг сүйрүүлчихдэг аюултай систем. Пабло Эскобар гэгч зартай гэмт хэрэгтэн Колумбын хар тамхины салбарт картелийг жинхэнэ утгаар нь угсарч цэцэглүүлж байв. Өөрийн гэсэн улстөрч, цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгчтэй мань эр Ерөнхий сайдыгаа онгоцтой нь дэлбэлж сүрийг үзүүлж байлаа. Хувь заяа нь бусдад буудуулснаар төгссөн Пабло Эскобар Латин Америкийн хамгийн ашигтай, хамгийн том мөнгө эргэлддэг хар тамхины зах зээлд картел үүсгэж улсаа сүйрүүлсэн бол “Урьхан” Б.Чинбат гэдэг нөхөр Монголын эдийн засгийн хамаг том мөнгө эргэлддэг алтны салбарт картел угсарч улсаа сүйрүүлэхэд ойрхон байна.

Монголын цагдаа, шүүх, прокурорт картелийн систем үүсгэчихээд олон жилийн турш олон хүний бизнесийг булааж яваа ширэн нүүртэн бол “Урьхан” Б.Чинбат. Түүнд дээрэмдүүлэхгүй гэж тэмцсэнийхээ төлөө шоронд хоригдоод буй В.Ганзориг гэдэг залуу мань эрийн хууль хяналтын байгууллагад угсарсан картелийг нэр устай нь зарлаж шүгэл үлээгээд нэлээд хэд хоночихлоо.

“Урьхан” Б.Чинбат өөрийн гэсэн шүүгчтэй. Түүний шүүгч бол Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр. Хялбарын шүүх буюу хүн хорих эрхтэй шүүхийг ч тэр атгачихсан. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар түүний картелд нэгдсэн шүүгчдийн нэг. Хялбарын шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар бас “Урьхан” Б.Чинбатын хүн. Өдгөө шоронд хоригдож буй В.Ганзоригийг хорих захирамж гаргасныхаа дараа шүүгч Ч.Алдар “Урьхан” Б.Чинбатын картелийн гишүүн болох хөрөнгөжсөн хурандаа “Цээж” хочит Ууганбаяр руу “Би ажлаа хийчихлээ” гэсэн утгатай мэссэж бичсэн байдаг.

Алтны салбарт картел угсарсан Б.Чинбат прокурорт бас хүмүүстэй. Бүр Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг картелдаа элсүүлчихсэн даналзаж яваа. Дүүргүүдийн ерөнхий болон хяналтын прокурорууд ч Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын харцаар хөдөлдөг гэх. Тодруулж хэлбэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной гэсэн нэрс аль хэдийнэ ил болчихоод байгаа юм.

Б.Чинбат мөн өөрийн гэсэн цагдаатай. Цагдаагийн хамаг томчуудыг картелдаа нэгтгэчихсэн зайтай зартай этгээд. ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан түүний угсарсан картелийн гишүүн. Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг бас Б.Чинбатын халаасны хүн. Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нар ч бас “Урьхан” Б.Чинбатын халаасанд орчихсон яваа. Худалдаж авсан хурандаа нарынх нь нэрс “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр, “банхар” Батсайхан гэж ирээд хөвөрдөг. Худлаа мэдээлэл тараадаг өмгөөлөгч хүртэл түүнд бий. Баячуудын өмгөөлөгч гэдгээрээ нийгэмд танигдсан Б.Мэргэн түүний хамаг хар бохирыг цэвэрлэж, худал мэдээллийг нь олонд түгээж өгдөг “гарынх нь хүн”. Тэр сошиал орчинд алдартай нэг лайвчныг өөрийн хүн болгоод авчихсан. Ард түмний нэр барьж хашгирах дуртай, шударга эх оронч мэтээр өөрийгөө ойлгуулж орилдог, асар их хөлжсөн, лайваас төрсөн тэрбумтан лайвчин Д.Мөнх-Эрдэнэ бол “Урьхан” Б.Чинбатын амины шахуу хүн. За нэг иймэрхүү задарсан даварсан картельчин Монголын төр, хууль хүчний байгууллагуудад системээ угсарчихаад даналзаж явна даа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.

Ердөө саяхны үйл явдал. “Урьхан” Б.Чинбатад 15 тэрбумыг дээрэмдүүлсэн (мөн л уул уурхайн салбарт) хүн заргаа авч чадаагүй хохироод үлдэж байв. Картелийнх нь гишүүн шүүгч мань эрийг цагаатгачихсан байна лээ. Бүр тодруулж хэлбэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх рекетчин Б.Чинбатыг дуу нэгтэй цагаатгасан баримт дурайж байна. Өмгөөлөгч нь өнөө л Б.Мэргэн. Монголын шүүх картелийн оройд заларсан дээрэмчинд ингэж ханддаг учраас Б.Чинбаттангуудад луйвардуулсан бизнес эрхлэгчид цөхрөнгөө барахдаа улсаасаа дайжих сонголтыг хийж байна. Хэд хэдэн кейс бий ч дараа дэлгэх зорилгоор түрдээ орхиё. Шүүх нь цагаатгачихдаг учраас гомдол гаргаж заргалдахгүй хаях хохирогчид ч цөөнгүй байгаа юм билээ. Мөн л баримтууд бий. Дараа мэдээлэх учраас энэ удаа алгасъя. Нүдэн дээр нь хар нөмрөгтэй тангараг өргөсөн шүүгч дээрэмчин этгээдийг цагаатгачихдаг ийм улсад хэн рецедивүүдэд дээрэмдүүлж хохирсноо дэлгэхэв дээ.

Б.Чинбатын хууль хүчний байгууллагад угсарсан картел манайх шиг хоёр их гүрний дундах жижигхэн оронд, уул уурхайгаас эдийн засаг нь бүхэлдээ хамаардаг улсад тун аюултай үзэгдэл. Ерөнхийлөгч өө, та хууль хяналтын салбар дахь хонгилын системийг нураана гэж гарч ирсэн улстөрч. Хонгилын системтэй тэмцэж яваа эрх мэдэлтнүүдийн нэг.

Гэвч хонгил, картелийн систем өнөөдөр ч хууль хяналтын байгууллагад амь бөхтэй оршсоор байгааг “Урьхан” Б.Чинбатын дээрэм нотолчихлоо. Дээрэмчин картелчний заналхийлэлд өртөж, шоронд хоригдсон хохирогч залуу эрүүгийн рецедивийн картелд нэгдсэн хууль, хяналтынхныг нэртэй зүстэй нь зарлачихлаа. Харамсалтай нь картельчдад ичих нүүр, санаа зовох сэтгэл гэж алга. Сүүлдээ бүр монгол төрийн нэрийн өмнөөс ажилладаг ЦЕГ-аас эрүүгийн рецедив, картелд нэгдсэн цагдаа, шүүхийнхнийг өмгөөлсөн мэдэгдэл хийж булайгаа чирэв. Б.Чинбаттангуудын хорь, гучин жилийн турш үүсгэж угсарсан картелууд Монгол төрийн дээр ингэж л зайдагнадаг болж.

Хохирсон этгээд шүгэл үлээж хууль шүүхийнхнийг зураг нэртэй нь зарладаг ийм кейс тун цөөхөн. Сүүлд Асгатын мөнгөний орд дээр л баахан хурандаа нарын нэр дуулдаж байв. Хорь, гучин жил Монголын төртэй зэрэгцэн оршиж, жил ирэх бүр монгол төрөөс хүчирхэгжиж буй дээрэмчидтэй нэгдсэн хуулийнхны картелийг яг одоо илэрсэн дээр нь нурааж өгөөч Ерөнхийлөгч өө. Хэрвээ та энэ удаа нүдээ аниад өнгөрөөвөл Монголын цагдаа, шүүх, прокурорыг атгасан дээрэмчдийн картелууд улам хүчирхэгжиж, ардчилсан чөлөөт эдийн засагтай Монгол дээрэмчдийн улс болж хувирахад тун ойрхон болчихлоо. Эрүүгийнхэн төрийн дээр зайдалж, Монгол төрийн Хууль зүйн сайдыг өрөөнд нь зодчихдог байсан харанхуй үе рүүгээ буцаж очиход ойрхон байна. Хуучин нийгмийн үед Октябрийн раойны шүүхээс ялын тогтоол уншуулж явсан Б.Чинбат гэгч зартай дээрэмчний угсарсан картел энэ улсыг элгээр нь хэвтүүлж ч мэдэх нь.

“Урьхан” Б.Чинбат гэгч дээрэмчин Монголын мөрдөстэй цагдаа нар, дүрэмт хувцастай прокурорууд, хар нөмрөгтэй тангараг өргөсөн шүүгч нарыг эгнээндээ элсүүлчихсэн асар том мафийн сүлжээний оройд заларсаар байх эсэхийг шийдэх гол улстөрч нь та болчихоод байна, Ерөнхийлөгч өө. Монгол улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Ард түмнээс мандаттай цорын ганц удирдагч. Монголын ард түмэн шударга ёсыг тогтооно гэж итгээд сонгосон эрх мэдэлтэн бол монгол төрийн тэргүүн та. Ерөнхийлөгч өө, бизнесээ дээрэмдүүлэхгүйн төлөө тэмцсэн залууг дээрэмчний угсарсан картел шоронд хорьчихсон байна. Шударга бизнес эрхлэгч үгээ хэлээд ч хүчрэхээ байчихаж, тэднийг. Картелийн дээрэмчид ч гэмт үйлдэлдээ гэмшихээ больчихож. Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн системийг нурааж өгөөч, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.

Д.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • wizard (202.21.107.90)
    Naad hulgaich chin uuruu ugsarsan bizdee
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (98.98.79.180)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 53 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 30 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 56 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 7 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 13 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 19 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 24 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 28 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 0 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 3 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 4 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 9 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 12 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 15 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 26 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 20 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 4 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 16 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 40 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top