Ардын хувьсгалын 105, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд шүдлэн, хязаалан, жороо морь, сонгомол дунд насны морьдын уралдаан боллоо. Жороо морины уралдаанд Арбулаг сумын уяач М.Отгондэлгэр түрүүлж наадамчин олныг цэнгүүллээ.


Шүдлэнгийн уралдаанд Алаг-Эрдэнэ сумын уяач Э.Эрдэнэбатын Тогоруу халзан түрүүлж, Тариалан сумын уяач С.Ангуудайн Хээр аман хүзүүдэж, Их-Уул сумын уяач Л.Цолмонбаатарын Хээр гуравт, Галт сумын уяач П.Батбаярын Хээр дөрөвт, Алаг-Эрдэнэ сумын уяач Э.Эрдэнэбатын Хүрэн халзан айрагдлаа.

Хязаалангийн уралдаанд Тосонцэнгэл сумын уяач Т. Наранхүүгийн Бор түрүүлж, Тариалан сумын уяач С.Батмагнайгийн Хонгор халзан аман хүзүүнд, Бүрэнтогтох сумын уяач Н. Цэрэнчимэдийн Хээр гуравт, Тариалан сумын уяач С.Ангуудайн Буурал дөрөвт, Цагаан-Уул сумын уяач Б. Отгонбямбын Халиун айрагдлаа.

Сонгомол дунд насны морьдын уралдаанд Алаг-Эрдэнэ сумын уяач Э.Эрдэнэбатын Хар түрүүлж, Тариалан сумын уяач Ч.Цолмонбаярын Хул аман хүзүүдэж, Тосонцэнгэл сумын уяач Б.Нямбаярын хул гуравт, Мөрөн сумын уяач Б.Гантөмөрийн хул дөрөвт, Тосонцэнгэл сумын уяач Н.Батсайханы Бор айрагдлаа.




